Үндсэн цэс
Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллээр тус яамны газрын дарга Л.Энхсайхан вакцины хангалтын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Монгол Улсад одоогийн байдлаар 150 мянган хүн тун “AstraZeneca” вакцин, БНХАУ-ын “Синофарм” вакцин 300 мянган хүн тун, ОХУ-ын “Спутник” вакцин 10 мянган хүн тун гээд 460 мянган тун вакцин байна. Дараагийн вакцин хэзээ ирэх вэ гэдэг дээр Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Гадаад харилцааны яам хамтран гадаад улс орнуудтай гэрээ хэлцэл хийж байна. Бид дархлаажуулалт хийхэд PCR шинжилгээ шаардахгүй. Учир нь Улаанбаатар хотод хийж буй нийт шинжилгээний цэгийн 99 хувь нь сөрөг гарч байгаа. Нэгээс бага хувь нь эерэг гарч байгаа. Харин хавьтал тандалтын шинжилгээгээр 90-ээс дээш хувь нь эерэг гарч байна" гэв.

Мөн ХӨСҮТ-ийн дэд дарга Э.Тэмүүлэнгийн мэдээлснээр сүүлийн 24 цагийн дотор 36 хүнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал, ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораториуд, ЗӨСҮТ, НЭМҮТ-ийн лаборатори, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорнод, Дорноговь, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул дүүргийн салбар лабораториудад гуравдугаар сарын 8-нд нийт 6465 сорьцод шинжилгээ хийхэд 36 хүнээс халдвар илэрсэн. Үүний 33 нь Улаанбаатар, 3 нь Төв аймгаас илэрсэн. Эдгээр хүмүүсийн 34 нь ойрын хавьтал байсан бөгөөд 26 хүний анхны шинжилгээгээр, найман хүнд хоёр дахь удаагийн шинжилгээгээр вирус илэрсэн. Хоёр хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Эх уурхай нь тодорхойгүй хүмүүсийн амьдарч буй байршлуудыг авч үзвэл, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд амьдардаг.
Улаанбаатар хотод батлагдсан нийт тохиолдол 2512 боллоо. Ингэснээр улсын хэмжээнд багц халдварын голомтод батлагдсан тохиолдол 3372 боллоо. Үүнээс эдгэрсэн 2765 буюу 82 хувь нь эмчлэгдэн эдгэрсэн гэж мэдээллээ.
| Л.Энхсайхан: 460 мянган тун вакцин байгаа |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23