Үндсэн цэс
УИХ, Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Шинээр батлагдсан нийгмийн даатгалын багц хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэм, гишүүдийг сонгон шалгаруулах журам, гишүүдийн урамшууллын хэмжээг тус тус хэлэлцэж баталлаа. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.17-д “Нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох, сангийн орлогыг бүрдүүлэх, зарцуулах, нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах шийдвэр гаргахад шаардлагатай судалгаа, эрсдэлийг үнэлэх, санал дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий эрсдэлийн удирдлага, актуар тооцоолол хийх, хөрөнгө оруулалт, аудитын орон тооны бус мэргэжлийн хороог Үндэсний зөвлөлийн дэргэд ажиллуулна” гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн хөрөнгийг санхүүгийн хэрэгсэлд оруулах үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил, арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий орон тооны бус олон нийтийн хяналтын зөвлөлтэй байна” гэж тус тус заасан. Иймд Хуулийн шинэчлэлийн энэ томоохон зорилтыг хэрэгжүүлж мэргэжлийн хороо, олон нийтийн хяналтын зөвлөлийн бүтэц, ажиллах болон гишүүдийн сонгон шалгаруулалт явуулах дүрэм, журам, урамшууллын хэмжээг батлах, ажиллах нөхцөл бололцоо, удирдлага чиг үүргээр хангах зэрэг зохицуулалтуудыг дүрмийн төсөлд шинээр нэмж тусгалаа.
Мөн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогч болон даатгуулагчийн төлөөллийн байгууллагын гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулахаар зохицуулсан. Иймд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогч, даатгуулагчийн төлөөллийн байгууллагын гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулах журмын төслийг боловсруулан батлууллаа.

| НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43