Үндсэн цэс
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо-2024 Үндэсний чуулган Төрийн ордонд үргэлжилж байна. 2023 оны жилийн эцсийн байдлаар 111.2 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 12.7 мянга нь хүүхэд. Мөн 15.3 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөр эрхэлж байгаа нь хангалтгүй үзүүлэлт. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгох чиглэлд бодлогоо чиглүүлэх, санхүүжилтээ нэмэгдүүлж, бэрхшээлийнх нь онцлогт тохирсон ажлын байрны шинэлэг хэлбэр, үйлчилгээг хөгжүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлогт нь тохирсон нийгмийн үйлчилгээний ЗУРАГЛАЛ гаргахаар ажиллаж байна. Ингэснээр асуудлаа цогцоор нь харж, эрхзүйн орчноо шинэчлэх юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудалд онцгой анхаарч 300 хүүхдийн хүчин чадалтай, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төрөлжсөн асрамжийн газрыг байгуулахад шаардлагатай 24 тэрбум төгрөгийг 2025 оны улсын төсөвт тусгууллаа. Мөн байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргааны тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлж, боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа 1100 гаруй хүүхдийг Дэмжих төвийн үйлчилгээнд хамруулна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Монгол Улсын барилга байгууламж, явган хүний зам талбай, тээвэр, мэдээллийн технологи зэрэг салбарын үйлчилгээнүүд хангалттай ХҮРТЭЭМЖГҮЙ.
Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн сард 375 мянга, асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 302,5 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн. ”Нийгмийн халамжийн сангаас олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнэ”-ийг дахин шинэчлэхээр ажиллаж байна.


| ХҮРТЭЭМЖТЭЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХЭД САЛБАР ДУНДЫН УЯЛДАА ХОЛБОО, ХАМТЫН АЖИЛЛАГАА ХАМГИЙН ЧУХАЛ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23