Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс төрийн захиргааны төв байгууллага буюу яамдад мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгөх, хяналт тавих, хянан шалгах чиглэлээр ажилласан ажлын тайланг хэлэлцэж, тайланг Улсын Их Хуралд хүргүүллээ. Төрийн албаны зөвлөлийн гишүүдээр ахлуулсан ажлын хэсэг 16 яаманд ажиллаж, тодорхой зөрчлүүдийг илрүүлсэн бөгөөд яам тус бүрд зөрчил арилгах зөвлөмж, хугацаатай үүрэг өгөв. Төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын хүрээнд нийт 16 яамны 1883 төрийн жинхэнэ албан хаагчийг хамруулснаас Төрийн албаны хууль тогтоомж зөрчиж томилсон 168 иргэн, албан хаагч байв.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛӨӨС ЯАМДАД ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТААР ИЛЭРСЭН ЗӨРЧЛҮҮДИЙГ АРИЛГАХ ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГЛӨӨ |
|