Үндсэн цэс
Дэлхийн улс орнууд жил бүрийн 11 сарын 25-наас 12 сарын 10-ны өдрүүдэд жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг НЭГДМЭЛ ЗОРИЛГО уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. УИХ-ын 2024 оны сонгуулиар 32 эмэгтэй гишүүн сонгогдсон нь нийт гишүүдийн 25 хувийг эзэлж байна. Энэ үзүүлэлт нь Ази тивийг тэргүүлсэн анхны тохиолдол болсон. Цаашид ч үндсэн хуулийн өөрчлөлтийн үзэл санааны дагуу ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО улам нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Жендэрийн тэгш байдлыг хангах Монгол Улсын хэрэгжилтийн тайлан" салбар дундын хэлэлцүүлгийн үеэр илэрхийллээ.

2019-2024 онд жендэрийн талаар манай улс тодорхой үр дүнтэй, ахиц дэвшил гаргасан олон ажил хийсэн. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл сүүлийн хоёр жилийн турш харьцангуй буурч байна. Гэхдээ хангалттай сайн биш. Цаашид хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас эмэгтэйчүүдээ ангид байлгахад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, боловсрол, хүний эрхийн мэдлэг, мэдрэмжийг сайжруулах бүхий л нөөц боломжоор хангаж ажиллана. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого АЛСЫН ХАРАА-2050, УИХ-ын сонгуулийн хууль, Нийгмийн даатгалын багц хууль, Хөдөлмөрийн хуульд оруулсан өөрчлөлт, Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгуудад жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхжуулах эрхзүйн орчин сайжирсан байна. Мөн жендэр гэдэг зөвхөн эмэгтэйчүүдийн тухай асуудал биш. Хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас хүн бүрийг ангид байлгаж бүх түвшинд хамгаалж, хүний эрхийг дээдлэх ёстой. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эдийн засгийн ЧАДАВХЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ нь эмэгтэйчүүдийг ХАМГААЛАХ чухал арга юм.

| МОНГОЛ УЛС ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИНД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГООРОО АЗИД ТЭРГҮҮЛЖ БАЙНА |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23