Үндсэн цэс
УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар гадаад ажиллах хүчтэй холбоотой өргөн мэдүүлсэн хуулийн төслөө өнөөдөр эргүүлэн татаж буйгаа мэдэгдлээ. УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай болон уг хуулийн төслийг дагалдуулан боловсруулсан Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай, Зөрчлийн тухай хуулиудын өөрчлөлтийг татан авч байгаагаа мэдэгдэж байна. Юуны түрүүнд, олон нийтийн санал, шүүмжлэлийг хүндэтгэж байгаа. Улс орны эдийн засгийг тэлэх, эрчимжүүлэх, хувийн хэвшлийн тулгамдаад байгаа асуудал болон ажиллах хүчний хомсдолыг бууруулахад ямар гарц шийдэл байна вэ гэдгийг дахин судална. Монгол залуучуудыг ажлын байраар хангахад юу дутагдаад байна, шаардлагатай ур чадварыг богино хугацаанд эзэмшүүлэхэд юу шаардлагатай байна вэ гэдгийг судлах болно. Ер нь Монголд томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд төсөл санхүүгээс гадна ажиллах хүчний асуудал байдаг. Үүнээс болж хувийн хэвшлүүд цаг хугацаандаа ажлаа хийж чадахгүй байсаар алдагдалд орж, улсын төсвийн хөрөнгө оруулалт хойшилдог. Өнөөдрийн ирүүлж байгаа санал, шүүмжлэлийг бид судалж үзээд, ажиллах хүчний хомсдолыг хэрхэн шийдвэрлэх хууль эрх зүйн орчныг сайжруулахын төлөө ажиллах болно" гэв.
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл "Хуулийг санаачилсан гишүүдийн шийдвэрээр хуулийн төслөө татан авч байна. Энэ хуулийн судалгааг дутуу хийж, дутуу мэдээлэл өгч, олон нийтэд бухимдал төрүүлсэндээ уучлал хүсч байна" гэлээ.
| УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар хуулийн төслөө эргүүлэн татлаа |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23