Үндсэн цэс
УОК-ын ээлжит хурал 2021 оны гуравдугаар сарын 13-ны бямба гаригт болж, коронавируст халдварт цар тахлын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Улаанбаатар хотод халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан хатуу хөл хорио тогтоохгүйгээр гамшгийн үеийн дөрвөн түвшний хоёрдугаар буюу ШАР түвшний дэглэмд буйг гуравдугаар түвшний УЛБАР ШАР түвшин рүү шилжүүлж, ахиуллаа. Ингэснээр зарим аж ахуйн нэгжүүд тодорхой тооны хязгаарлалтын хүрээнд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болж байна. Тодруулбал улбар шар түвшинд шилжсэнээр сургалтын төвүүд, олимп, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээг 10 хүртэл суралцагчийн дүүргэлттэй, спортын клуб, чийрэгжүүлэх төв, саун, бассейн, кино үзвэрийн газрууд багтаамжийнхаа 30 хүртэл хувьд үйлчлүүлэгч авч ажиллах боломжтой. Харин аялал зугаалга, жагсаал цуглаан, шашны зан үйл хийх, цахим тоглоомын газар, дэн буудал, гандан, баар, диско, караоаке нээх, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарлаж байна. Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 2021 оны гуравдугаар сарын 15-ны даваа гаригийн 06:00 цагаас эхлэн 14 хоногоор хязгаарлаж, нийслэлд үйлчилгээний газруудыг 22:00 цаг хүртэл ажиллуулж, замын хөдөлгөөнийг 23:00-06:00 цаг хүртэл хязгаарлахаар боллоо.

Гуравдугаар түвшинд байх 14 хоногийн дээрх хугацаанд вакцинжуулалтыг эрчимжүүлнэ. Тухайлбал ирэх долоо хоногоос 50-аас дээш насны 185 мянга гаруй, хөгжлийн бэрхшээлтэй 35 мянга орчим хүнийг дархлаажуулалтад хамруулна. Үүний дараагаар 18-49 насны иргэдээ хамруулж, тавдугаар сар гэхэд Улаанбаатар хотын насанд хүрсэн нийт нэг сая иргэнээ вакцинд хамруулахаар төлөвлөж байна. Вакцины эхний тунг тариулсан иргэд хоёр дахь тунг тариулах хүртэлх хугацаанд дархлаа бүрэн тогтдоггүй учир халдвар авах эрсдэл буйг тооцож доорх үйл ажиллагаануудыг хязгаарлав.
Хязгаарлах үйл ажиллагаанууд
Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн
Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт
Баар /Диско, кароаке/
Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
Цахим болон бүх төрлийн тоглоомын газар
Сургалтын төв /танхимын болон үйлдвэрлэлийн сургалт 10-аас дээш хүнтэйг хязгаарлах/
Соёл урлаг
Үзвэр үйлчилгээ /нийт суудлын тооны 30 хувиас ихгүй дүүргэлттэй ажиллах/
Алжаал тайлах төв
Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв /Нийт хүчин чадлын 30 хувиас ихгүй дүүргэлттэй ажиллах/
Саун, бассейн /Нийт хүчин чадлын 30 хүртэл хувийн дүүргэлттэй ажиллах/
Дэн буудал
Шашны зан үйл-гандан, сүм хийд, мөргөлийн газрууд
Олимп, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ /дотоод орчинд 10-аас дээш хүнтэйг хязгаарлах/
Хуулийн этгээд, төрийн байгууллага, иргэд дараах/хүснэгтээр хавсаргав/ зохицуулалтын түр журмыг мөрдөж, халдвар хамгааллын дэглэмээ сахин ажиллана.
| Хөл хорио тогтоолгүйгээр гамшгийн үеийн төвшинг ахиуллаа |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43