Үндсэн цэс
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.01.08) Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-04 багц ажлын нэмэлт санхүүжилт, "Орано Майнинг САС" компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл зэргийг зөвшилцөх саналыг хүргүүлэв.
Сүүлийн жилүүдэд үүссэн эдийн засгийн хямрал, бараа материал, техник тоног төхөөрөмжийн үнийн өсөлт, технологийн лиценз эзэмшигчдийн зүгээс тавьсан нэмэлт шаардлагуудтай холбоотойгоор “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийн EPC-04 багц ажил буюу үндсэн үйлдвэрийн барилга байгууламж, газрын тос боловсруулах ажлын үнийн дүн 2018 онд боловсруулсан ТЭЗҮ-ээр тооцоолсон зардлаас 30 орчим хувиар өссөн. Үүнтэй холбоотойгоор төслийн нэмэлт санхүүжилтийг БНЭУ-ын ЭКСИМ банкны зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх хүсэлтийг Монгол Улсын Сангийн яамнаас хүргүүлснээр нэмэлт санхүүжилтийг зөвшөөрсөн байна. Тиймээс нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх саналыг УИХ-д хүргүүлж буйг Монгол Улсын Ерөнхий Л.Оюун-Эрдэнэ тодотголоо.
“Бадрах энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч "Орано Майнинг САС" компанитай байгуулах гэрээний төслийг УИХ-аас зөвшилцөж, улмаар соёрхон баталснаар гуравдагч орны хоёр дахь томоохон хөрөнгө оруулалтын гэрээ болох юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж, улс, орон нутгийн төсөвт жилд 520 тэрбум төгрөг, төслийн нийт хугацаанд 17.1 их наяд төгрөг, Үндэсний баялгийн санд жилд 61.5 тэрбум төгрөг, төслийн нийт хугацаанд хоёр их наяд төгрөгийг төвлөрүүлж, шинэ технологи нутагшиж, 1600 ажлын байр бий болно гэж тооцоолсон талаар Монгол Улсын Засгийн газраас танилцууллаа.
| “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” EPC-04 багц ажлын нэмэлт санхүүжилт, “Орано Майнинг САС” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл зэргийг зөвшилцөх саналыг УИХ-д хүргүүллээ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23