Үндсэн цэс
Монгол Улс 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ардчилсан, шинэ Үндсэн хуулийг баталж, эх орон, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататган бэхжүүлж, эх нутагтаа хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон даяар олноо тунхагласан юм. Ардчилсан, шинэ Үндсэн хуулийг баталсны 33 жилийн ой тохиож буй энэ өдөр (2025.01.13) Улсын Их Хурлын Тамгын газраас санаачлан Монгол Улсын Үндсэн хуулийг сурталчлах өдөрлөг зохион байгуулж, Монгол Улсын Үндсэн хуулийг бүрэн эхээр нь иргэдийн төлөөллөөр уншуулж, нийтийн хүртээл болгов.
“Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” Улсын Их Хурлын 2024 оны 43 дугаар тогтоолоор Үндсэн хуулийн агуулга, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулах, сурталчлахыг нийтэд уриалсан бөгөөд энэ дагуу Улсын Их Хурлын Тамгын газраас санаачлан, анх удаа Үндсэн хуулийг бүрэн эхээр нь унших арга хэмжээг зохион байгууллаа. Иргэн бүр Үндсэн хуулиа судлан мэдэж, айл өрх бүр Үндсэн хуулиа дээдлэн залахыг уриалгыг дэмжин, оршил, 6 зүйл, 70 заалт бүхий Үндсэн хуулийг өнөөдөр 28 иргэн зүйл, заалтаар нь уншсан байна.
Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгосон ардчилсан, шинэ Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд Үндсэн хуулийн уншлагыг цаашид уламжлал болгон Төрийн ордон дахь төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө гэрт жил бүр нээлттэй зохион байгуулна.
| Монгол Улсын Үндсэн хуулийг сурталчлах өдөрлөгийг зохион байгуулав |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43