Үндсэн цэс
Өнгөрсөн жил Улаанбаатар хот 200 МВт эрчим хүчний дутагдалтай байсан бол Бөөрөлжүүтийн 150 МВт хүчин чадалтай цахилгаан станц, Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц тус тус төвийн системд эрчим хүч нийлүүлснээр дутагдалтай байсан эрчим хүчний хэрэглээг нөхөөд байна.
Тодруулбал, Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, тус бондоос 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Ингэснээр 2011 онд эхэлсэн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВт хүчин чадалтай станцыг өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад оруулсан билээ. Тус станц өнгөрсөн 12 дугаар сарын 26-ны шөнийн 23:33 цагт төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдож, 150 МВт цахилгаан эрчим хүч нийлүүлж байна.

Мөн Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд өнгөрсөн 12 дугаар сарын 13-наас эрчим хүч нийлүүлж байгаа юм. Батарей хуримтлуурын станц энэ сарын 21-ний өдрийн байдлаар нийт 8,881.7 МВт.ц эрчим хүч нийлүүлээд байна.
| Бөөрөлжүүтийн цахилгаан станц төвийн нэгдсэн системд 150МВт эрчим хүч нийлүүлж байна |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23