Үндсэн цэс
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Нийгмийн бодлогын байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд долоон удаа хуралдаж, нийт найман асуудлын хүрээнд хуулийн гурав, Улсын Их Хурлын тогтоолын нэг төслийг хэлэлцэн, чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулжээ. Түүнчлэн Байнгын хорооны хоёр тогтоолыг хэлэлцэн баталж, яам, агентлаг, харьяа байгууллагын гурван мэдээлэл, тайланг сонсож хэлэлцжээ.
Хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд гурван санал, дүгнэлт, Байнгын хорооны хуралдаан болон нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлэгт зарчмын зөрүүтэй 21 саналын томьёолол бэлтгэж ажилласан байна.
Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы хугацаанд нийгмийн хамгаалал, халамж, эрүүл мэнд, хүний хөгжил, хүн амын бодлого, хөдөлмөрийн зах зээлийн салбар, төв болон орон нутгийн байгууллагууд, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг судлах, хянан шалгах, тулгамдаж буй асуудлууд, сорилт бэрхшээлийг илрүүлэхэд онцлон анхаарал хандуулж ажилласан байна. Тухайлбал, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон эрүүл мэндийн яам, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэг, Дархан-Уул аймгийн Ахмадын хөгжлийн төв, Баянхонгор аймгийн Хүүхдийн гэр цэцэрлэг, Говь-Алтай, Ховд аймгуудын Хүүхэд хамгааллын төв, Ховд аймгийн Бүсийн оношилгооны төв, тус аймгийн Үенч сумын Хилийн цэргийн 0130 дугаар ангийн дэргэдэх хүүхдийн цэцэрлэг зэрэг байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, салбарын эрх зүйн шинэчлэлт, өөрчлөлтийг танилцуулан, батлагдсан хууль тогтоомжийг сурталчилжээ.
Байнгын хорооноос Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо болон НҮБ-ын Хүүхдийн сан (UNISEF)-тай хамтран “Нийгмийн хамгаалал-хүүхэд” зөвлөлдөх уулзалтыг өнгөрөгч оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулж, шинээр мөрдөгдөж эхэлсэн Хүүхэд хамгааллын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн хэрэгжилтийг хангах тухай асуудлыг хэлэлцсэн байна. Уг хуулиар төрийн бүх байгууллага хүүхэд хамгааллыг дэмжих, хэрэгжүүлэх чиг үүрэгтэй болсон бөгөөд Засгийн газрын гишүүн бүр эрхлэх асуудлын хүрээнд хүүхдийн эрх, хамгааллын үйл ажиллагааг төсөв, төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлэхээр заасан. Иймд хуухэд хамгааллын асуудлыг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн бүх түвний иж бүрэн хамтын ажиллагаанд тулгуурлах нь чухал болохыг энэхүү зөвлөлдөх уулзалтаар онцлон тодорхойлжээ.
Мөн Байнгын хороо Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрүүл мэндийн яамтай хамтран Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал сэдэвт үндэсний чуулганыг 2024 оны 12 дугаар 17-нд зохион байгуулав. Үндэсний чуулган нэгдсэн хуралдаан болон “Сэтгэцийн эрүүл мэнд ба хүний нөөц, салбарын мэргэжилтнүүдийн тулгамдсан асуудал”, “Нийгмийн сэтгэл судлалын тулгамдсан асуудлууд болон судалгааны үр дүн”, “Сэтгэцийн эрүүл мэнд ба бусад салбарын уялдаа” сэдэвт салбар хуралдаануудаар явагдаж, хууль эрх зүйн орчныг шинэчлэх, сэтгэцийн эрүүл мэндийн бодлого, тусламж үйлчилгээг сайжруулах, судалгаа, эрдэм шинжилгээний цар хүрээг тэлэх, хүний нөөцийг хангах, урьдчилан сэргийлэх, боловсрол олгох нөлөөллийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлыг хөндсөн зөвлөмжийг гаргасан юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
| Нийгмийн бодлогын байнгын хороо салбаруудын нөхцөл байдлыг судлах, эрх зүйн шинэчлэлтийг танилцуулж, хэрэгжилтийг хянахад анхаарчээ |
Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана
2025-12-04 16:51:33
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ДЭД САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ТАВЬЖЭЭ
2025-12-04 16:43:23
Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна
2025-12-04 16:39:25
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгох саналыг хэлэлцлээ
2025-12-04 16:36:27
Монгол, Италийн аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан ашигтай хамтрах сууриа тавилаа
2025-12-04 16:32:23
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХЭД ЧИГЛЭСЭН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
2025-12-04 16:29:31
“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ- ТЕХНИКИЙН БОЛОН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ОЛОН УЛСЫН ХУРАЛ 2025”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2025-12-04 15:54:47
Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, бэлэн байдалтай танилцаж, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ
2025-09-26 10:08:19
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ХӨГЖЛИЙН ТӨВ СЭРГЭЭН ЗАСАХЫН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮНЭЭР ЭЛСЛЭЭ
2025-09-26 10:03:33
Дэнжийн мянга орчимд 93 МВт хийн дулааны станцын барилгын ажлыг ирэх онд эхлүүлнэ
2025-09-26 10:02:10