Үндсэн цэс
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэйти Смитийг “Найрамдал медаль”-иар шагналаа.
Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр Элчин сайдыг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзах үеэрээ шагналыг гардууллаа. Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа хамтын ажиллагаа, харилцан айлчлал зэрэгт Элчин сайдын оруулсан хувь нэмэр, хүч чармайлтыг өндөр үнэлж байгаагаа Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Одбаяр илэрхийллээ.
Австралийн Сенатын танхимын Ерөнхийлөгч Сью Лаянсын айлчлал харилцан итгэлцэл, ойлголцлыг гүнзгийрүүлэх, хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцааг өргөжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал түлхэц болж байгааг тэмдэглэлээ.
Элчин сайдаар ажиллах хугацаанд бүх талаар дэмжиж, хамтарч байсан Монгол Улсын төр, засаг, монголын ард түмэнд К.Смит талархал илэрхийллээ. Цаашид харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнээ хийх болно гэлээ. Элчин сайд К.Смит 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм.
Монгол Улс, Австралийн Холбооны Улс хооронд 1972 оны 09 дүгээр сарын 15-нд дипломат харилцаа тогтоожээ.
| Австралийн Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23