Үндсэн цэс
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.04.04) УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Тус хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр цагдаагийн байгууллагын удирдлагыг тодорхой хугацаагаар томилдог, чөлөөлдөг зохицуулалтыг бий болгох, удирдах албан тушаалтныг тогтоосон хугацаанаас өмнө чөлөөлөх зохицуулалтыг оруулжээ. Мөн байгууллагын үйл ажиллагааг ил тод байлгах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хууль тогтоомжоор хориглоогүй арга хэрэгслээр нийтэд мэдээ, мэдээлэл түгээх боломжийг бүрдүүлэх зэргийг тусгасан байна.
Түүнчлэн, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуульд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ зарим тохиолдолд тушаалаар томилсон нутаг дэвсгэрт очиж үүрэг гүйцэтгэхгүй, улмаар хот суурин газарт ажиллана гэж маргаан үүсгэх зэргээр байгууллагын хэвийн үйл ажиллагаа, цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаа, албаны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргаж буй тохиолдлыг цагдаагийн алба хаагчийн хориглох зүйлд тооцох шаардлагатай байгааг дурдлаа.
| Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43