Үндсэн цэс
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Дэлхийн банкны ахлах эдийн засагч Алексей Случинськийтэй уулзан манай улсын тэтгэврийн шинэчлэлийн бодлогын хувилбаруудад хийсэн дүн шинжилгээтэй танилцлаа. Монгол Улс тэтгэврийн шинэчлэлийг үргэлжлүүлж, хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжих, олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэхээр зорьж байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхээр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Дэлхийн банктай хамтран ажиллаж байгаа юм.

Яамны болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэргэжилтнүүд Дэлхийн банкны ахлах эдийн засагч Алексей Случинськийтэй хамтран манай улсын тэтгэврийн шинэчлэлийн бодлогын хувилбаруудын актуар тооцоололын үр дүнг хэлэлцэж, холбогдох судалгаа, тооцооллыг хийжээ. Дээрх судалгаа, тооцооллоос үзэхэд Монгол Улсын хүн ам зүйн бүтцэд өөрчлөлт орж, хүн амын дундаж насжилт, нийт хүн амд эзлэх ахмад настны эзлэх хувь нэмэгдэж байна. Ингэснээр 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2024 онд 5 хүн байсан бол 2030 онд 7 хүн болох урьдчилсан тооцоолол гарчээ.

| ТЭТГЭВРИЙН ШИНЭЧЛЭЛИЙН БОДЛОГЫН ХУВИЛБАРУУДТАЙ ТАНИЛЦЛАА |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23