28 дугаар тойргийн нөхөн сонгууль 10 дугаар сарын 10-нд болно

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 51,5 хувь нь дэмжлээ. Энэхүү тогтоолд Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн товыг 10 дугаар сар хүртэл хойшлуулах талаар тусгажээ. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар энэ тойрогт МАН-аас нэр дэвшсэн Д.Сумъяабазар ялалт байгуулсан бөгөөд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдсон юм. Тиймээс түүний оронд 28 дугаар тойргийн сонгогчдыг төрд төлөөлөх гишүүнийг дахин сонгох ёстой юм.
Нөхөн сонгуулийг ирэх 6 дугаар сарын 9-нд болох Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган зохион байгуулахаар болсон. Харин уг сонгуулийг хамтатган явуулах эрхзүйн болон цаг хугацааны боломжгүй гэсэн саналыг СЕХ-ноос УИХ-д гаргажээ.
Иймд уг асуудлыг хэлэлцэж Улсын Их Хурлын 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байхаар тогтоолоо.

28 дугаар тойргийн нөхөн сонгууль 10 дугаар сарын 10-нд болно
2021-03-18 12:13:19
Шинэ мэдээ
Санал асуулга