Үндсэн цэс
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшин Сэлэнгэ аймгаас сонгогдсон, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат өнөөдөр УИХ-ын гишүүний тангараг өргөлөө. Тэрбээр өнгөрсөн жил УИХ-д сонгогдсон боловч гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлж чадаагүй байсан юм. Түүнийг УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр баривчилж, шүүхээр хэргийг хянан шийдсэний эцэст энэ сарын 3-нд батлан даалтад гаргасан.
2020 оны сонгуулиар ялалт байгуулсан учир түүнийг СЕХ-ноос УИХ-ын гишүүнээр тооцсон тогтоол гаргасан юм. Тангараг өргөснөөр УИХ-ын гишүүний бүрэн эрх баталгаажиж байна.

Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэв. Монгол Улсын төрийн эрх барьдаг дээд байгуулага - Улсын Их Хурлыг сонгон бүрдүүлдэг Улсын Их Хурлын сонгуулийн үеэр гишүүний бүрэн эрх нь хэрэгжиж байгаа УИХ-ын гишүүнийг цагдан хорьж, шүүхээс ял оноосон нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Улсын Их Хурлын тухай хуулиудыг ноцтой зөрчсөнийг тухайн үед нь Улсын Их Хурлын даргын хувьд мэдэгдэл гаргаж байснаа онцлов.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9.1-д гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан бол УИХ шийдвэрлэхээр заасан. Монгол Улсын Үндсэн хуулийн 23.2 дахь хэсэгт Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно гэж заасан.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22.7-д Анхдугаар чуулганы нээлтийн ажиллагаанд оролцож амжаагүй гишүүн өөрийн оролцсон анхны хуралдаанд тангараг өргөнө гэж, тангараг өргөхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн асуулт асууж, үг хэлэхгүй гэж заасныг дурдаад Монгол Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөх ёслолыг эхлүүллээ. Улсын Их Хурлын сонгуулийн 13 дугаарт тойрогт нэр дэвшиж Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангараг өргөж, Төрийн сүлдэнд мэхийн ёсолж, Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэн адис авч, тангарагийн хуудсанд гарын үсэг зурж, энгэрийн тэмдгээ гардаж авав.
| Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангараг өргөлөө |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23