Үндсэн цэс
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2025.04.14) хуралдаж, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд “Нэр дэвшигчдийн сонсголын товыг тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай” тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэв. Байнгын хорооны тогтоолоор сонсголын товыг өөрчилж, 2025 оны дөрөвдүгээр сарын 22-ны Мягмар гаригт хийхээр тусгасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа үг хэлж, ЭМДҮЗ-ийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг хийхээс өмнө Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалтын талаар мэдээлэл сонсох нь зүйтэй гэсэн санал гаргалаа. Түүний гаргасан саналыг хүлээн авч, мэдээлэл сонсох ажлыг энэ долоо хоногт зохион байгуулна хэмээн Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан мэдэгдэв.
ЭМДҮЗ-ийн гишүүн С.Эрдэнэбат Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон тул Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Баяраагийн Рагчааг тус зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлээд байгаа юм. Нэр дэвшигч Б.Рагчаа эдүгээ Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай, 2005 оноос Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны зохион байгуулагчаас дарга хүртэл дэвшин ажилласан байна.
| НББХ: ЭМДҮЗ-ийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголын товыг шинэчлэн тогтоов |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23