Үндсэн цэс
Монгол, Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын VI уулзалт /2025.04.14/ болов. Энэхүү уулзалтын өмнө Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Х.Булгантуяагаас парламент хоорондын байнгын уулзалтын механизмын VI уулзалтын ач холбогдлын талаар тодруулахад,
-Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-д айлчилсан. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу бүрдсэн олон намын бүтэцтэй шинэ парламент хоёр улсын хамтын ажиллагаа, эдийн засаг, нийгэм, соёлын олон талын хамтын ажиллагаанд ямар байр суурь баримталж байна вэ гэдэг дээр онцгой ач холбогдол өгч байна.
Энэ удаа Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга тэргүүтэй Эдийн засаг, Хөдөө аж, ахуйн зэрэг байнгын хорооны гишүүдийн төлөөлөл Улсын Их Хурлын даргын айлчлалын үеэр яригдаж байсан эрчим хүч, техник технологи, худалдаа зэрэг олон салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, парламентын судалгаа, төлөвлөлтийн хүрээнд хоёр улсын харьяа байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хийсэн яриа хэлэлцээний хүрээнд ажлын айлчлал хийж байна.
Энэ удаагийн уулзалтад манай талаас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Хууль зүйн байнгын хорооны дарга болон гишүүд оролцож, ногоон хөгжлийн чиглэлээр хамтарч ажиллах асуудлаар яриа хэлэлцээ хийх гэж байна. Мөн эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцоно.
Монгол Улсын хувьд Хятад Улс эдийн засгийн хамгийн том түншлэгч. Тийм учраас хоёр улсын хоорондын бодлогын яриа хэлэлцээний механизмууд их чухал. Жишээлбэл, Хятад улс ногоон хөгжлийн бодлого баримталж, олон улсын стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлдэг болно гэвэл бид зарим бодлогоо уялдуулах шаардлага бий болно. Тийм учраас энэ удаагийн уулзалтаар Байнгын хороодын хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан туршлага солилцох, мөн худалдаа, эдийн засаг, ногоон хөгжил гэсэн чиглэлээр цаашдын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцохоор төлөвлөөд байна гэлээ.
| УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа: Худалдаа, эдийн засаг, ногоон хөгжил гэсэн чиглэлээр цаашдын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцоно |
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна
2026-02-02 11:32:09
Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ
2026-02-02 11:29:40
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2026-02-02 11:22:45
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ
2026-02-02 11:19:03
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийг олон улсын нийтийн номын санд тавигдаж буй стандартын дагуу барьж байна
2026-02-02 11:16:31
УИХ-ын дарга Н.Учрал: Хөдөлмөрлөж байгаа хүн бүрт дарамт биш боломж олгож, төр нөлөөллөө багасгаж чөлөөлье!
2026-02-02 11:15:10
2026-02-02 11:13:19
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
2026-01-15 10:59:00
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ГУРВАН ТАЛТ 2026-2028 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2026-01-15 10:55:43
Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлнэ
2026-01-15 10:51:52