Үндсэн цэс
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсгийн уулзалтаар явц, үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай бие даасан хууль нь 2008 онд батлагдаж, 2012, 2015 онд удирдлагын тогтолцоо, хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд томоохон нэмэлт өөрчлөлт оруулсан. Харин энэ удаа эрх зүйн томоохон шинэчлэл хийхээр төлөвлөж байна.

Улсын Их Хурлын 2020 оны 23-р тогтоолоор “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-д Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль, Эрүүл ахуйн хууль тогтоомжийг шинэчилж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлсэн, цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгохоор тусгасан. Мөн 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Хөдөлмөр, нийгмийн гурван талт оролцоонд тулгуурлан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог сайжруулах зэргийг тусгасан. Түүнчлэн Стандартчилал техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын багц хууль, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийг шинэчлэн баталсан.
| ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛНА |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23