ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ

УИХ-ын чуулганы 2025.05.16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа. Ингэснээр Монголбанк зээлдэгчийн онооны системийг болон, холбогдох журмыг боловсруулж хэрэгжүүлнэ. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Э.Батшугар санаачлан өргөн мэдүүлсэн юм.
Зээлийн мэдээллийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэрэгжиж эхэлснээр дараах эерэг өөрчлөлтүүд бий болно
• Зээлдэгчийн “хар жагсаалт” гэх ойлголт байхгүй болно.
• Зээлийн хүртээмж нэмэгдэнэ.
• Барьцаа хөрөнгийн шаардлага, зээлийн хүү буурна.
• Банк, санхүүгийн тогтолцоо илүү шударга, өрсөлдөөнтэй болно.

ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
2025-05-16 12:42:15
Шинэ мэдээ
Санал асуулга