Үндсэн цэс
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.05.30/ хуралдаанаар нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаанаар Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонссонтой холбогдуулан боловсруулсан “3асгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дахин хэлэлцлээ.
Байнгын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар дээрх тогтоолын төслийг хэлэлцэн дэмжсэн билээ. Тогтоолын төслийн хүчин төгөлдөр болох хугацааг өөрчлөхөөр болсонтой холбогдуулан асуудлыг дахин хэлэлцэхээр болсныг Байнгын хорооны дарга Б.Бейсен гишүүдэд танилцуулав.Тогтоолын төслийн хүчин төгөлдөр болох хугацаа 5 дугаар сарын 1-ний өдөр гэснийг 6 дугаар сарын 15-ны өдөр гэж өөрчлөхөөр төсөлд тусгасан байв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
| БОХХААБХ: “3асгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дахин хэлэлцлээ |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43