Үндсэн цэс
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2025.06.02/-ийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэхээр санал хураалтыг нэгбүрчлэн явуулж дэмжлээ. Хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудал /“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/-ыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон 23 гишүүний 17 буюу 73.9 хувь нь дэмжлээ. Тогтоолын төсөл хоёр заалттай бөгөөд 1 дэх заалтаар Улсын Их Хурлаас Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай, 2 дахь заалтаар тус тогтоолыг дагаж мөрдөх хугацааг тогтоосон агуулга бүхий зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцүүлэн тусгажээ. Уг тогтоолын төсөлд “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” уриан доор хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Үндэсний баялгийн сан, хөгжлийн 14 мега төсөл, эрчим хүчний салбарын реформ, бүсчилсэн хөгжил зэрэг томоохон зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлж, бодит үр дүнг бататгах, цаашид дэвшүүлсэн бодлого, зорилтоо хамтын хариуцлагын зарчимд тулгуурлан тогтвортой хэрэгжүүлэх шаардлагыг харгалзан хамтарсан Засгийн газрын бодлогыг дэмжиж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх талаар тусгасан байна.

Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатарын гаргасан горимын саналын дагуу “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар нууцаар санал хураахаар тогтов. Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 10.6-т зааснаар нууц санал хураалтыг явуулах тооллогын комиссыг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, Б.Батбаатар, Ж.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, комиссын даргаар нь УИХ-ын гишүүн Б.Батбаатарыг томилж, санал хураалтыг явуулсан юм.
| ТББХ: МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДАД ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХИЙГ 73.9 ХУВЬ НЬ ДЭМЖЛЭЭ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23