Үндсэн цэс
“Парламентын гурван төгөлдөршил”-ийн бодлогыг хэрэгжүүлж буй 126 гишүүнтэй Улсын Их Хурал Үндэсний баялгийн өгөөжийг иргэдэд тэгш, шударга хүргэх эрх зүйн орчныг шинэчилж, баялгийн сангийн тогтолцоог бэхжүүлэв.
2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр УИХ-ын чуулганаар баталж, 2 дугаар сарын 2-ны өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн “Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулиудын хэрэгжилт эхэлж, байгалийн баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрт хүртээх нөхцөл бодитоор бүрдсэн юм.
Шинэ зохицуулалтаар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг өөрчлөх, бүтээгдэхүүн хуваах, тусгай төлбөрийн хэлбэрээр орлуулах боломжийг нээж, түүгээр олсон орлогыг Үндэсний баялгийн хуримтлалын санд төвлөрүүлэн, иргэдийн сайн сайхны төлөө зарцуулах эрх зүйн үндсийг тодорхой болгосон.
Ингэснээр хүүхдийн хөгжилд зориулсан дэмжлэг, тэтгэмж нэмэгдэж, хуримтлалын сангийн хөрөнгийг хүүхэд бүрт хуримтлал үүсгэх, боловсролын санхүүжилт, өсвөр үеийн хөгжлийг дэмжих хөтөлбөрт зориулах боломж нээгдсэн юм. Тэтгэврийн шинэчлэлд санхүүгийн баталгаа, тэтгэврийн тогтолцооны тогтвортой байдлыг хангах, өндөр настнуудын баталгаат орлогыг дэмжихэд баялгийн орлогыг зориулах нөхцөл бүрдсэн. Түүнчлэн иргэн бүрийн нэр дээрх хуримтлалын данс бодитоор хэрэгжиж эхэлсэн. Мөн ашигт малтмалын тусгай төлбөрөөс төвлөрсөн орлого нь иргэн бүрийн нэр дээр хуримтлагдаж, хувь хүний өмч болон хойч үед өвлөгдөх шинэ тогтолцоо бүрэлдэж эхэлж байна.
Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн 5.3, 5.4, 5.5-д заасны дагуу төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тусгай төлбөрөөр орлуулж болох нөхцөл, зохицуулалтыг нарийвчилсан бөгөөд уг төлбөрийг 472.2-т заасан хувь хэмжээгээр тооцохоор болсон. Мөн 472.3-т “тусгай төлбөрийн хувь хэмжээ нь тухайн ордын онцлогоос хамаарч 5.0 хувиас хэтрэхгүй байх” заалтыг, Цөмийн энергийн тухай хуультай уялдуулан “Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ тогтооно” гэж өөрчилсөн.
Мөн Үндэсний баялгийн сангийн тухай хуульд 11.1.2.в: Стратегийн ач холбогдол бүхий болон цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг хуримтлалын сангийн орлогын эх үүсвэрт тооцох, 11.1.2.г: Бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчилснөөс үүдэлтэй татварын бус орлогыг санд төвлөрүүлэх, 11.1.2.а, 11.1.2.б: “уул уурхайн олборлолт”-ын өмнө “энэ хуулийн 12.9-д заасны дагуу төвлөрүүлсэн ногдол ашгаас” гэж тодруулсан. 11.1.2 дахь хэсгийн эхний өгүүлбэрийг “Хуримтлалын сан дараах эх үүсвэрээс бүрдэнэ” гэж өөрчлөв.
Хуулийн шинэчлэл нь хуулийн хийдэл, зөрчлийг арилгаж, байгалийн баялгийн өгөөжийг шударга, ил тод, үр ашигтайгаар иргэдэд хүргэх Үндсэн хуулийн суурь зарчмыг хэрэгжүүлэх чухал алхам болсон юм.
Хүүхдийн хөгжилд дэмжлэг үзүүлэх хөрөнгө бүрдэж, тэтгэврийн тогтолцооны баталгаа бэхжив |
2025-06-06 14:24:03
2025-06-06 14:00:33
2025-06-06 13:52:52
2025-06-06 13:47:32
2025-06-06 13:45:28
2025-06-06 13:44:00
2025-06-06 13:42:26
2025-06-06 13:38:12
2025-06-06 13:35:37
2025-06-06 13:33:10