Үндсэн цэс
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн албаны зөвлөлийн удирдлагуудтай уулзан төрийн албаны ангилал зэрэглэл, төрийн албаны хүний нөөцийн дүрэм стандартыг шинэчлэх, ялангуяа боловсрол, эрүүл мэндийн салбарыг онцлон анхаарах, улсын хэмжээнд төрийн албаны бүтэц, чиг үүргийн шинжилгээ хийх, хүнд суртлыг багасгах, цахимжуулалтыг эрчимжүүлэх төрийн өмчит үйлдвэрийн газруудыг төрийн албаны ямар ангилалд хамааруулах эсэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар зөвлөмж, чиглэл өгсөн.

Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Төрийн албаны зөвлөл ажлын хэсэг шуурхай байгуулан, төлөвлөгөө гаргаж бүх түвшний холбогдох төрийн байгууллагуудын удирдлагуудтай үе шаттай уулзалтууд хийж байна.
Ажлын эхний уулзалтаар Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон МИАТ, Стандарт хэмжилзүйн газрын удирдах ажилтнуудтай уулзаж, тус байгууллагуудад хэрэгжүүлж буй ажлын туршлагын талаар мэдээлэл авч, төрийн албаны шинэтгэлийн хүрээнд хэрэгжүүлэх боломж бүхий олон улсын үйлчилгээний стандарт, дүрэм журам, хөтөлбөрийг солилцох, жишиг болгон хэрэгжүүлэх боломж нөхцөлийн талаар ярилцлаа. Мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга, удирдлагатай төрийн өмчит хуулийн этгээдийн өнөөгийн байдал болон цаашид авч хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагааны талаар санал солилцлоо. Төрийн өмчит болон орон нутгийн өмчит үйлдвэрүүдийн тоог нэгдсэн байдлаар гаргах, компаний засаглалыг сайжруулах чиглэлд хамтарч ажиллах ажлын хэсэг байгуулав.
Ийнхүү төрийн албаны бүтцийн бүрэн зураглал гаргах, чиг үүргийн шинжилгээ хийх, төрийн албаны чиг үүргийн хуваарилалт, давхардал, ангиллыг шинэчлэх, улмаар олон улсын болон жишиг, өөрийн орны онцлогт нийцсэн төрийн албаны үйл ажиллагааны нарийвчилсан стандарт, дүрмийн төсөл боловсруулан, хэрэгжүүлж шинэтгэлийн үйл ажиллагааг өргөн хүрээнд хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.
| Төрийн албаны бүтцийн бүрэн зураглалыг гаргана |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43