Үндсэн цэс
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2025 оны долоодугаар сарын 29-31-ний өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно.
Монгол Улсын Их Хурал 1962 онд Олон Улсын Парламентын Холбооны гишүүнээр элссэн бөгөөд тус бага хуралд тогтмол оролцож, дэлхийн парламентын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй хувь нэмрээ оруулсаар ирсэн юм. Энэ удаагийн Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд олон улсын 180 гаруй орны парламентын дарга, олон улсын байгууллагууд, судлаачид болон иргэний нийгмийн төлөөллүүд оролцоно.
Парламентын дарга нарын бага хурал нь парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, дэлхий нийтэд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд парламентын оролцоог нэмэгдүүлэх зорилготой бөгөөд дөрвөн жил тутамд нэг удаа зохион байгуулдаг дээд түвшний уулзалт юм. Тус уулзалтад Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан оролцож, “Хямралт дэлхий: Хүн бүрд энх тайван, шударга ёсыг түгээх парламентын хамтын ажиллагаа ба олон талт байдал” сэдэвт хэлэлцүүлэгт үг хэлнэ. Мөн ардчилал, энх тайван, тогтвортой хөгжил болон жендэрийн тэгш байдал зэрэг сэдвүүдээр улс орнуудын парламентын дарга нартай санал солилцох юм.
| УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23