Үндсэн цэс
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны урилгаар тус улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Душанбе хотын олон улсын нисэх онгоцны буудлаас Бүгд Найрамдах Тажикистан Улсын Тэргүүн Шадар сайд Холикзода Хоким, Монгол Улсаас Бүгд Найрамдах Тажикистан Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү тэргүүтэй албаны төлөөлөгчид үдэж мордууллаа.
Хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцлоо.
Төрийн тэргүүн нар “Найрсаг харилцаа, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улсын хамтарсан мэдэгдэл” гаргалаа.

Талууд уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзлээ нотолж, харилцааг улс төр, худалдаа, эдийн засаг, аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, тээвэр, логистик, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг бүх салбарт өргөжүүлэн бэхжүүлэхээр тохиролцлоо.
Айлчлалын хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, зам тээвэр, эрчим хүч, аялал жуулчлал зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх 11 баримт бичигт гарын үсэг зурлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсын Парламентын доод танхимын дарга Идизода Файзалиг хүлээн авч уулзан, Рогун усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцлаа.

Айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч нарын ивээл дор анх удаа бизнес форум зохион, морин хуур болон гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, Үндэсний урлагийн их театрын хамт олон уран бүтээлээ толилууллаа.
Хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч анх удаа тус улсад төрийн айлчлал хийлээ.
| Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө |
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
2026-01-15 10:59:00
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ГУРВАН ТАЛТ 2026-2028 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2026-01-15 10:55:43
Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлнэ
2026-01-15 10:51:52
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно
2026-01-15 10:50:26
2026-01-15 10:44:57
Ч.Хувьзаяа: Түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цагдаагийн машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол нэг ч гараагүй
2026-01-15 10:42:25
ЗУДЫН ЭРСДЭЛТЭЙ БАЯНЖАРГАЛАН, УГТААЛЦАЙДАМ СУМАНД ТУУЛАХ ЧАДВАРТАЙ АВТОМАШИН, ЗУУНМОД СУМАНД АВТОГРЕИДЕР ОЛГОЛОО
2026-01-15 10:40:13
УИХ-ын дарга Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно
2026-01-15 10:36:41
Ерөнхий сайд Г.Занданшатар: “Цусаа бэлэглэх үндэсний өдөр”-т нэгдэж, бусдад амьдрал бэлэглэхийг уриалж байна
2026-01-05 16:42:31
“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 29 минут зорчино
2026-01-05 16:40:58