Үндсэн цэс
Эдийн засгийн байнгын хорооны гишүүд УИХ-ын харьяа, тус байнгын хороонд харьяалагдах төрийн байгууллагуудтай хийх уулзалтууд үргэлжилж байна. Өнгөрсөн долоо хоногт Үндэсний статистикийн хороонд ажилласан бол өнөөдөр Санхүүгийн зохицуулах хороонд ажиллалаа. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, байнгын хорооны гишүүн М.Оюунчимэг, Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Т.Доржханд нар Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаа, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, бодлого, зохицуулалт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтран ажиллах саналуудын талаар мэдээлэл сонсож, санал солилцсон юм. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан байгууллагынхаа үйл ажиллагааны товч танилцуулгыг хийлээ. Цар тахлын нөхцөл байдлын үед санхүүгийн зах зээл эрсдэлтэй, амаргүй нөхцөл байдал тулгарсан ч УИХ-аас баталсан “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх”, “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийг хэрэгжүүлэх чиглэлээр хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлээд байгаа талаар танилцуулгадаа дурдлаа. Тухайлбал, хөрөнгийн зах зээлд төлбөр тооцооны Т+2 системийг нэвтрүүлснээр дотоод болон гадаадын бирж хооронд үнэт цаас хөрвөх боломжтой болсон. Олон жил яригдсан биржийн бус зах зээлийн зохицуулалтыг бий болгож, санхүүжилт босгох таатай нөхцөлийг ийнхүү бүрдүүлснээр зах зээлийн үнэлгээ анх удаа 3.0 их наяд төгрөгт хүрсэн гэдгийг онцоллоо. Түүнчлэн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэж санхүүгийн хэрэгсэл болгосон гэлээ.
Танилцуулгын дараа УИХ-ын гишүүд үйл ажиллагааны талаар асуулт асууж, хариулт авсан юм. Мөн зарим асуудлаар байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг байгууллагуудын мэдээллийн нэгдсэн санг сайжруулж уялдаа холбоог анхаарах, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг асуудал гарсны дараа биш асуудал үүсэхээс өмнө хяналтаа тавих хэрэгтэй. Банкны зөвшөөрөлгүй мөртлөө банкны нэрээр үйл ажиллагаа явуулж байгаа зөрчлүүд байгааг сануулж байлаа. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа цахим шилжилтүүдийг шуурхайлах, хяналт шалгалтаас гадна салбарынхныгаа дэмждэг бодлого дутагдаж байгааг шүүмжилж байлаа.
| Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Санхүүгийн зохицуулах хороонд ажиллалаа |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23