Үндсэн цэс
Монгол, Казахстан улс хооронд шинжлэх ухаан, технологи, сансар судлал, хүний эрх, бизнес санхүүгийн хөрөнгө оруулалтын салбарт анхдагч шинэ санаачлага, албан хэлэлцээ, ажил хэрэгч уулзалтууд ар араасаа өрнөсөн Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчдийн албан ёсны айлчлал өнөөдөр (2025.09.07) өндөрлөж, эх орондоо ирлээ.
Нүүдэлчин соёлт хоёр орны олон жилийн түүхтэй дипломат харилцаан дахь албан хэлэлцээний давтамжийг хадгалж, Монголын парламентын удирдлага 22 жилийн дараа тус улсад айлчилсан явдал нь Ази тив дэх найдвартай, чухал түнш улсуудын харилцааг бүх талаар гүнзгийрүүлэх чухал алхам болов.
Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Казахстаны парламентын бүлгийн дарга У.Отгонбаяр, УИХ-ын гишүүн, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, УИХ-ын гишүүн Х.Жангабыл, С.Замира,С.Зулпхар, Б.Пунсалмаа, П.Ганзориг, Б.Жаргалан, Ц.Мөнхбат, М.Сарнай, Г.Хосбаяр, Б.Хэрлэн, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, орон нутгийн удирдлагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл багтаж, “Монгол–Казахстаны Ажил хэргийн зөвлөлийн хоёрдугаар хуралдаан”-ыг Астана хотноо хийж, хоёр улсын баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчдийн тогтоосон хэлхээ холбоог бэхжүүлэх, хамтран ажиллах Санамж бичиг байгуулан эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх түлхэц, суурийг батжуулав. Мөн хүний эрхийн үндэсний байгууллагууд анх удаа хамтран ажиллах баримт бичиг үзэглэснээр Казахстан Улс дахь Монгол Улсын 4280 гаруй иргэн, тус улсаас манай улсад буй 590 гаруй иргэний эрхийг хангаж, хамгаалах асуудлыг шийдвэрлэх ач холбогдолтой харилцан ойлголцсон явдал байв. Олон жилийн турш хөндөгдсөн хүний эрхийн зөрчлүүдийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Казахстан Улсын Хүний эрхийн Омбудсмен хамтран эрх тэгш зарчмаар арилгах эх үндсийг тавилаа.
Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Мажилисийн дарга Е.Ж.Кошановын урилгаар дөрвөн өдөр үргэлжилсэн албан айлчлалын үр дүнд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагуудын удирдлагууд хэлэлцээ хийж, хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурсан явдал нь парламент хооронд эрх зүйн үндэс бэхжиж, урьд өмнөх өндөр, дээд хэлэлцээг бататгав. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид айлчлалын хүрээнд Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев, тус улсын парламентын Сенатын дарга М.Ашимбаев, Парламентын Мажилисийн дарга Е.Кожановнартай уулзаж, улс, бүс нутгийн түвшин дэх хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хоёр улс хооронд зам тээвэр, логистикийн шинэ гарцыг эрэлхийлж, агаарын тээврийн давтамжийг нэмэх, барилга, хот байгуулалт, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, боловcрол, соёл зэрэг салбарт хамтрахаа илэрхийллээ. Хөдөө аж ахуй, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэлээс гадна ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг олон асуудлыг хамтын ажиллагааны хүрээнд хөндөн хэлэлцлээ.
Айлчлалын үеэр Казахстан улсын Цахим засаглалын төв, Сансар судлалын үндэсний төв, Олон Улсын Санхүүгийн төв, “Самрук Казына” баялгийн сангийн үйл ажиллагаатай танилцаж, Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо Казахстан Улсын санхүүгийн үйлчилгээний байгууллагатай, Ховд аймаг Дорнод Казахстан мужтай, “СЭЭКЛ” ХХК, “Пладис Казахстан” ХХК, “Мусуби” ХХК, “Meloman Home Video” ХХК зэрэг аж ахуйн нэгж хооронд хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурж, баталгаажууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
| Нүүдэлчдийн уламжлалт харилцааг шинэ шатанд гаргасан айлчлал өндөрлөлөө |
Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана
2025-12-04 16:51:33
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ДЭД САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ТАВЬЖЭЭ
2025-12-04 16:43:23
Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна
2025-12-04 16:39:25
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгох саналыг хэлэлцлээ
2025-12-04 16:36:27
Монгол, Италийн аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан ашигтай хамтрах сууриа тавилаа
2025-12-04 16:32:23
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХЭД ЧИГЛЭСЭН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
2025-12-04 16:29:31
“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ- ТЕХНИКИЙН БОЛОН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ОЛОН УЛСЫН ХУРАЛ 2025”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2025-12-04 15:54:47
Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, бэлэн байдалтай танилцаж, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ
2025-09-26 10:08:19
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ХӨГЖЛИЙН ТӨВ СЭРГЭЭН ЗАСАХЫН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮНЭЭР ЭЛСЛЭЭ
2025-09-26 10:03:33
Дэнжийн мянга орчимд 93 МВт хийн дулааны станцын барилгын ажлыг ирэх онд эхлүүлнэ
2025-09-26 10:02:10