Үндсэн цэс
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Ром хотноо зохион байгуулсан “Итали-Монголын бизнес форум”-д хоёр улсын 150 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.
Талууд арьс, шир, ноос, ноолуур, хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлал худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтран ажиллах боломжийг эрэлхийллээ.
Эдийн засаг, бизнесийн орчны талаар харилцан мэдээлэл солилцож, дээрх салбаруудаас гадна дэд бүтэц, тээвэр, логистик, эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, ногоон технологи, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэл, техник, тоног төхөөрөмж, агаарын тээврийн салбарт хамтрах өргөн боломж байгаад санал нэгдлээ.


Форум нь хоёр орны бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан хөрөнгө оруулахад чухал нөлөө үзүүлэхийг албаны хүмүүс илэрхийллээ.
Форумын үеэр:


Итали нь дэлхийн ноолуурын зах зээлийн 40 хувийг дангаараа хангадаг бөгөөд манай улсын самнасан ноолуурын 80 хувийг авдаг.
Өнгөрсөн онд манай улс 1,000 кг угаасан ноолуур, 533 кг самнасан ноолуур нийлүүлсэн байна.
Манай улс Италиас барилгын материалын чулуу, хүнсний бүтээгдэхүүн, түүний дотор гоймон, чидун жимсний тос, шоколад, дарс, хүнс үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, машин механизмын эд анги голлон авдаг.


2024 оны байдлаар Итали нь манай улсад 90 орчим сая ам.долларын шууд хөрөнгө оруулсан.
Италийн 39 аж ахуйн нэгж боловсруулах үйлдвэрлэл, худалдаа, нийтийн хоол, мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах, барилгын материал, бөөний болон жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж байна.
Италийн экспорт 623 тэрбум, импорт 568 тэрбум евро. Үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, даавуу болон металл хийц, эмийн бүтээгдэхүүн гаргадаг.
Гадаадаас газрын тос, байгалийн хий, тээврийн хэрэгсэл, металл эдлэл, хүнс, тоног төхөөрөмж голлон авдаг юм байна.

| Монгол, Италийн аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан ашигтай хамтрах сууриа тавилаа |
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12