Үндсэн цэс
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд (2025.12.18) Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Хуулийн төсөл нь 1 зүйлтэй бөгөөд тус зүйлд Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлахаар тусгажээ.
Уг хуулийн төсөлд тусгасан Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн эх үүсвэрээр хүн бүрд чанартай боловсрол эзэмших эрх тэгш боломж бүрдүүлэх, эрүүл мэндийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлэх, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг дээшлүүлж, үндэсний болон орон нутгийн гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх зорилтуудын хүрээнд дараах 4 төслийг санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд:
1.Аймгуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх төсөл;
2.Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төсөл - 2 дахь нэмэлт санхүүжилт;
3.Монгол Улсын ажиллах хүчний ур чадварыг хөгжүүлэх төсөл;
4.Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл юм.
Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан энэхүү “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр” нь Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалтад Улсын Их Хурал заавал соёрхон батлахаар заасан “гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийн талаархи олон улсын гэрээ”-нд хамаарахаар хуулийн төсөлд тусгасан байна.
| Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв |
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12