Үндсэн цэс
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2026.03.23/ ээлжит хуралдаанаа хийж, 2 асуудал хэлэлцлээ. Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийн танилцуулгыг ГБХНХ-ын сайд Т.Аубакир танилцууллаа. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас УИХ-д өргөн мэдүүлсэн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл нь иргэдийг ажил хөдөлмөр эрхэлж байх хугацаандаа сайн дурын үндсэнд хуримтлал үүсгэж, ирээдүйд тэтгэвэр хэлбэрээр авах боломжийг бий болгоход чиглэж байна. Өөрөөр хэлбэл, заавал дагаж мөрдөх албадлагын тогтолцоо биш, харин иргэн өөрийн сайн дураараа, боломжид тулгуурлан оролцох нэмэлт боломжийн талаар хуулийн төсөлд тусгажээ. Мөн тухайн хуримтлал нь өвлөгдөх боломжтой байхаар зохицуулж байгаа нь иргэдийн өмчийн баталгааг хангах чухал алхам гэж үзсэн байна. Хуулийн төслийг баталснаар урт хугацааны хөрөнгө оруулалтын сан бий болж, иргэн төлсөн шимтгэлтэйгээ уялдаатай тэтгэвэр авч, татварын хөнгөлөлтөөр дамжуулан ажил олгогчийг урамшуулах боломж бүрдэнэ гэлээ. Бүлгийн гишүүд хувийн тэтгэврийн эл тогтолцоог нэвтрүүлэхдээ иргэдийн хуримтлалыг найдвартай хамгаалах, сангийн үйл ажиллагааг ил тод байлгах, үр ашигтай удирдлагын тогтолцоог бүрдүүлэх нь хамгийн чухал асуудал. Иймээс хуулийн төсөлд хяналт, зохицуулалт, тайлагналын механизмыг тодорхой болгох чиглэлээр онцгой анхаарч ажиллах санал хэллээ. Хөрөнгө оруулалтын сангийн өгөөжийг хэрхэн хуваарилах, малчид хэрхэн хамрагдахаар төсөлд тусгасныг асуусан. Малчид нэмэлт тэтгэвэрт хамрагдах нь нээлттэй гэв. Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.

| МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ |
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12