Үндсэн цэс
Эхнэр нь аав, ээжийнхээ сахиураар ХӨСҮТ-д очсон боловч орчин нь таалагдахгүй байна гэдэг байдлаар халдварын "улаан" бүсээс гарсан гэсэн мэдээлэл хэвлэлээр гарсантай холбогдуулан Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан тайлбар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Манай хадам аав 100 хувь асаргаанд байдаг, 80 настай хөгшин. Хоёр хөгшин хоёулаа халдвар авсан нь батлагдсан учраас манай эхнэр аав ээжийгээ ХӨСҮТ рүү эхнэр маань хүргэж өгсөн. Ахмад настнуудад энэ халдвар хүнд тусч байгааг би өөрөө мэдэрч явна. Тиймээс ахмадуудаа сайн асарч, хамгаалж, халдвараас сэргийлэхэд анхаарах шаардлагатайг иргэддээ хэлье.
Манай эхнэр мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу халдвар гарсан голомт буюу аав, ээжийндээ очиж тусгаарлагдаж байна. Дэглэм журмыг манай гэр бүл зөрчих ёсгүй. Тэр тал дээр олон нийтийн хөндөж байгаа сэдэв болон бусад асуудлуудаар хэн ч давуу эрх эдлэх ёсгүй. Мэргэжлийн байгууллагын гаргаж байгаа зөвлөмжийг дагаж байна. Эхнэр маань гурван удаагийн шинжилгээ өгч, бүх хариу нь сөрөг гарсан. Төрийн өндөр албан тушаалтан гээд өөртөө давуу тал үүсгэсэн асуудал гараагүй" хэмээн тайлбарлалаа.
| С.Амарсайхан: Эхнэр маань эмнэлэгт ээж, ааваа хүргэж өгсөн, одоо тусгаарлалтад байгаа |
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна
2026-02-02 11:32:09
Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ
2026-02-02 11:29:40
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2026-02-02 11:22:45
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ
2026-02-02 11:19:03
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийг олон улсын нийтийн номын санд тавигдаж буй стандартын дагуу барьж байна
2026-02-02 11:16:31
УИХ-ын дарга Н.Учрал: Хөдөлмөрлөж байгаа хүн бүрт дарамт биш боломж олгож, төр нөлөөллөө багасгаж чөлөөлье!
2026-02-02 11:15:10
2026-02-02 11:13:19
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
2026-01-15 10:59:00
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ГУРВАН ТАЛТ 2026-2028 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2026-01-15 10:55:43
Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлнэ
2026-01-15 10:51:52