Үндсэн цэс
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ. Улсын онцгой комиссоос тавьсан саналыг Засгийн газрын хуралдаанаар дэмжиж, энэ сарын 10 буюу бямба гаригаас эхлэн 25-ныг хүртэл улаан түвшинд шилжиж хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэлээ. Засгийн газраас хөл хорионы үед иргэдээ дэмжих зорилгоор иргэн бүрд 300 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсноо мөн тэрбээр зарлалаа.
Түүнчлэн вакцинжуулалтыг улам эрчимжүүлэхийн тулд энэхүү хатуу хөл хориог тавьж байгаа бөгөөд энэ хөл хорио сүүлийнх байгаасай хэмээн хүсч байгаагаа илэрхийлэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "2021 оны хоёрдугаар сарын 25-нд Төрийн санд 229.7 тэрбум төгрөг төвлөрсөн. Энэ нь Оюутолгойгоос татварт төвлөрүүлэх ёстой байсан мөнгө гэсэн үг. Гуравдугаар сарын 4-нд 419.1 тэрбум, 30-нд 365.5 тэрбум төгрөг буюу нийт 1 их наяд 26.5 тэрбум төгрөг Төрийн санд төвлөрсөн. Засгийн газраас баялагтаа эзэн байх зорилтыг дэвшүүлж байгаагийн хувьд вакцинжуулалтаа үр дүнд хүргэж, эдийн засгаа тогтвортой нээхийн тулд, иргэдээ хөл хорионы хугацаанд сөхрөөхгүйн тулд уг эх үүсвэрээ иргэн бүрдээ зориулах нь шударга ёсонд нийцнэ гэж үзсэн" гэсэн юм.
Иргэн бүрд олгох 300 мянган төгрөгийг арилжааны банкуудаар дамжуулан богино хугацаанд зохион байгуулах ажээ. Уг дэмжлэгийг хүүхдийн мөнгө, тэтгэвэр авдаг данс, 1,072 авдаг хувьцааны данс гэх дансаар олгох ажил өнөөдрөөс эхлэх юм байна.
| Хатуу хөл хорионы үед иргэн бүрд 300 мянган төгрөгийн дэмжлэг олгоно |
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна
2026-02-02 11:32:09
Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ
2026-02-02 11:29:40
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2026-02-02 11:22:45
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ
2026-02-02 11:19:03
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийг олон улсын нийтийн номын санд тавигдаж буй стандартын дагуу барьж байна
2026-02-02 11:16:31
УИХ-ын дарга Н.Учрал: Хөдөлмөрлөж байгаа хүн бүрт дарамт биш боломж олгож, төр нөлөөллөө багасгаж чөлөөлье!
2026-02-02 11:15:10
2026-02-02 11:13:19
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
2026-01-15 10:59:00
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ГУРВАН ТАЛТ 2026-2028 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2026-01-15 10:55:43
Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлнэ
2026-01-15 10:51:52