Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг эсэргүүцсэн цахим жагсаал боллоо

Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр буюу Майн-1 угтаж МҮЭ-ийн холбооноос нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг эсэргүүцсэн цахим жагсаалыг өнөөдөр хийлээ.
МҮЭ-ийн холбооны 36 гишүүн байгууллага болох мэргэжлийн14 салбар, аймаг, нийслэлийн 22 үйлдвэрчний эвлэл, ажил олгогчид нэгдэж энэхүү цахим жагсаалд оролцлоо.
МҮЭ-ийн холбооноос 2019 оноос нийгмийн даатгалын шимтгэлийг жил бүр нэмэгдүүлэх шийдвэрийг эсэргүүцэн УИХ, Засгийн газарт тухай бүр шаардлага, мэдэгдэл хүргүүлж жагсаал цуглаан зохион байгуулан ажилласны үндсэн дээр 2020 онд нэмэгдэх нийгмийн даатгалын шимтгэлийг хувь хэмжээг 1 жилээр хойшлуулах шийдвэрийг УИХ-аар гаргуулан, уг асуудлыг дахин судлан УИХ-аар шийдвэрлүүлэхээр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрт тусгуулаад байсан билээ.
Гэвч цар тахлын хүндрэлтэй энэ үед Засгийн газраас Нийгмийн зөвшилцлийн хэлэлцээрээс ухарч, Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж байгааг МҮЭ-ийн холбооноос ийнхүү эсэргүүцэж, энэхүү шийдвэрээ яаралтай эргэн залруулахын төлөө шийдвэр гаргагчид, УИХ-ын гишүүдэд хандан шаардлага дахин хүргүүлэхээр болов.

Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг эсэргүүцсэн цахим жагсаал боллоо
2021-04-30 15:52:46
Шинэ мэдээ
Санал асуулга