Үндсэн цэс
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Соёлын өвийн үндэсний төвд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзаж энэ салбарын хөгжлийн талаар ярилцлаа. Тэрбээр түүх, соёл, зан заншил, өв уламжлал, ахуй амьдрал зэргийг харуулсан соёлын аливаа бүтээлийг гадаад зах зээлд гарахад нь хууль эрх зүйн таатай орчин, татварын бодлого гээд бүх талаар дэмжихээ илэрхийллээ. Үүний төлөө бүтээлч, уламжлалтай, уялдаа холбоотой, нэг стратеги барьж хамтран ажиллахыг уриалав. Ингэснээр соёлын бүтээлч үйлдвэрлэл уул уурхайгаас дутахгүй орлого олох боломжтойг тэмдэглэв.
Ерөнхий сайд:
- 2024 он хүртэл Холливудын нэг киног Монголдоо хийлгэхээр холбогдох яамд, төрийн байгууллага, хувийн хэвшил одооноос хариуцсан чиглэлээрээ ажиллаж эхлэх, улсын төсөвт эхний шатны хөрөнгийг тусгах
- Netflix-д таваас доошгүй монгол контент байршуулах
- "Наадам" гэсэн цогц бүтээл хийж улсаа сурталчилах зорилт дэвшүүлэв. Эдгээртэй холбоотой хууль, эрх зүйн орчинг сайжруулах, зураг төсөл гаргах, гадаад талаас тавих стандарт шаардлагыг нь хангах, гадаад сурталчилгаа, маркетинг зэрэгт дэмжлэг үзүүлэхээ хэлэв.
Соёлын сайд Ч.Номин соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын суурь судалгаа, статистик, тоон мэдээлэл, энэ салбарыг хөгжүүлэх үндэсний бодлогын талаар товч мэдээлэл өгөв. Уулзалтад дүрслэх урлаг, хувцас загвар, дижитал дизайн, дуу хөгжим, кино урлагийн салбарын төлөөлөл өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлаа танилцууллаа.
Б.Гантуяа. Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоог үүсгэн байгуулагч /дүрслэх урлаг/:
- Чөлөөт уран бүтээлчдийн Нийгмийн даатгалыг төр хариуцах
- Олон улсын үзэсгэлэнд оролцох, урлан, бүтээл туурвих зэрэгт зориулсан тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх
- Дэлхийн олимп гэгдэх Венецийн Биеннальд тогтмол оролцуулах
- Дүрслэх урлагийн сургуулийн сургалтын хөтөлбөр, заах арга зүй, байрыг стандартад нийцүүлэх
Ч.Мөнхжаргал. "Michel & Amazonka" ХХК-ийн гүйцэтгэх захирал /хувцас загвар/:
- Менежер, зохион бүтээгч, нэхмэл сүлжмэлийн тооцоологч зэрэг нарийн мэргэжлээр сургах, суралцахад дэмжлэг үзүүлэх
- Түүхий эд материал, бөс бараа, тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх
- Төв Азийн загварын долоо хоногийг дотоодод тогтмол зохион байгуулах, олон улсын арга хэмжээнд оролцоход дэмжих
- Энэ салбарыг кластер хэлбэрээр хөгжүүлэх
- Гадаад худалдаа, экспорт хийхэд дэмжих
Г.Анхныбаяр. "Beer night" студийн найруулагч, аниматор /дижитал тоглоом/:
- Давхар татварын гэрээгүй байдаг нь олон улсаас орлого олдог аж ахуйн нэгжид дарамт болдогт анхаарах
- Хязгаарлагдмал нөөцөө бус оюуны бүтээлээ экспортлоё


| Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЭДИЙН ЗАСГИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ БОЛОХ СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРЫГ БҮХ ТАЛААР ДЭМЖИНЭ |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43