Үндсэн цэс
УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Д.Цогтбаатар, Н.Учрал нар Монгол Улсыг мэдээллийн технологийн гарааны бизнесийн эдийн засгийн чөлөөт бүс болгох тухай хуулийн төсөл боловсруулсан байна. Хуулийн төсөлд Засгийн газраас санал авахаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлэв.
Өнгөрсөн жил залуучуудтай уулзаж байхад мэдээллийн технологийн гарааны бизнесийг татварын бодлогоор дэмжих цаг болсон учир хууль, эрх зүйн орчинг нь бүрдүүлж өгөхийг цөөнгүй удаа хүсч байсан. Төрөөс дэмжлэг үзүүлбэл дотоод, гадаадын, тэр дундаа Монгол Улсад бүртгэлтэй олон аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ гэдгийг хууль санаачлагчид хэлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цахим үндэстэн” болно гэдэг нь зөвхөн төрийн үйлчилгээг цахимжуулах биш, олон салбар, ялангуяа мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлнэ гэсэн үг. Иймээс ирэх намар Цахим хөгжлийн яам байгуулахаар төлөвлөж байна. Энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй хоёр ч удаа уулзаж ярилцсан. Ирэх мягмар гарагт болох Засгийн газрын хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэнэ” гэлээ.
Монгол Улсыг мэдээллийн технологийн гарааны бизнесийн эдийн засгийн чөлөөт бүс болгох тухай хуулийн төсөл нь энэ салбар дахь хөрөнгө оруулалт, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, экспортод чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгоход төрөөс үзүүлэх дэмжлэгийн хэлбэрийг тодорхойлох, салбарын эдийн засагт оруулах хувь нэмрийг өсгөх зорилготой юм.
| Засгийн газар мэдээллийн технологийн гарааны бизнесийг дэмжихтэй холбоотой хуулийн төслийг хэлэлцэнэ |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43