Үндсэн цэс
ОХУ-ын Дүрслэх урлагийн академийн Тэргүүлэгчдийн 2021 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад тус академийн Хүндэт академич цолыг олгох шийдвэрийг гаргасан байна. Энэ шийдвэрийн дагуу ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов өнөөдөр Дүрслэх урлагийн академийн Хүндэт академичийн өргөмжлөл, алтан тэмдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад гардууллаа.
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов өргөмжлөлийг гардуулан өгөхдөө, хоёр улсын хүмүүнлэгийн харилцаа, дүрслэх урлагийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч өндөр хувь нэмэр оруулсан гэдгийг онцолж байв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэлэхдээ, ирж яваа цагийн Майдар бурхны босоо дүрийг босгох “Их Майдар” төсөл, Улаанбаатар хотоос 53 км зайд байрлах Чингис хааны морьт хөшөө болон бусад томоохон бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэхэд уран бүтээлчийнхээ хувиар оруулсан хувь нэмрийг үнэлж, энэхүү нэр хүндтэй цолыг мэргэжлийнх нь хувьд олгож байгаад талархал илэрхийлэв.
Өдгөө 263 жилийн түүхтэй ОХУ-ын Дүрслэх урлагийн академи нь дэлхийн ууган академиудын нэг бөгөөд тус академийн Ерөнхийлөгчөөр ОХУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын зураач, Лениний одонт З.К.Церетели ажиллаж байна.
| Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Дүрслэх урлагийн академийн Хүндэт академич боллоо |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23