Үндсэн цэс
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Үндэсний статистикийн газрын дарга Б.Батдаваа нартай уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсож, чиглэл өглөө. Уулзалтын эхэнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, Төв банкнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний явцын талаарх мэдээлэл өглөө. Бодлогын хүүг 11 хувиас 6 хувь болгож бууруулсан. Мөн өнгөрсөн жил 55 мянга, 2021 онд 57 мянган иргэдийн бизнесийн болон ипотекийн 3.1 их наяд төгрөгийн зээлийн хүүг он дуустал зогсоосон. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд ажлын байрыг дэмжих 1.7 их наяд төгрөгийн зээлийг 23 мянган зээлдэгчдэд олгоод байна. Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан газар тариалан, мах бэлтгэл, хүнсний ногоо, ноос ноолуурын чиглэлээр 500 тэрбум төгрөгийн зээл олгохоос 319 тэрбум төгрөгийн зээлийг олгосон.
Цар тахлын үед авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний хүрээнд эдийн засгийн өсөлт 15.7 хувьд хүрсэн ч эдийн засгийн өсөлт цаашид энэ хэмжээгээр үргэлжлэхэд тодорхой бэрхшээлүүд үүсэхээр байна. Ялангуяа улс орнуудын хилийн хязгаарлалт, ачаа тээврийн саатал, тээврийн зардлын болон түүхий эдийн үнийн өсөлт зэрэг нь эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх дүр зураг харагдаж байна гэв.
Мөн энэ үеэр Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанканд хадгаламжийн хүүг бууруулах талаар чиглэл өгч ажиллаж байгааг Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хэлсэн үгэндээ онцлоод өнөөдрийн байдлаар хадгаламжийн хүү бууруулсан, энэ нь зээлийн хүүг бууруулах нөхцөлийг бүрдүүлж байгааг дурдав. Иргэдээс 3 хувийн хүүтэй зээлийн хувьд эх үүсвэр олдохгүй байгаа талаар, Зээлийн батлан даалтын сан хангалтгүй ажиллаж байгаа талаар гомдол ирүүлж байгааг Монголбанкны удирдлагуудад сануулав.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан "Зээлийн хүүг буруулах стратегийн хүрээнд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх ялангуяа бондын зах зээлийг хөгжүүлэх зорилт тавиад ажиллаж байна. Энэ хүрээнд бондын зах зээлийн бүртгэлийн журмыг олон улсад нийцүүлэн өөрчилсөн" хэмээгээд дэлгэрэнгүй мэдээлэл танилцууллаа.

Иймээс цар тахлын үед болон дараа нь төрөөс мөнгөний бодлогын чиглэлээр ямар арга хэмжээ авах, хууль эрх зүйн орчинг хэрхэн сайжруулах болон банк санхүүгийн шинэтгэлийг хийхэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид бодлогын ямар ажил зохион байгуулах талаар чиглэл гаргаж ажиллахыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн газрын удирдлагуудад даалгалаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
| Г.Занданшатар: Эдийн засгийн өсөлтийг ажлын байр бий болгосноор хэмжих ёстой |
Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана
2025-12-04 16:51:33
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ДЭД САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ТАВЬЖЭЭ
2025-12-04 16:43:23
Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна
2025-12-04 16:39:25
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгох саналыг хэлэлцлээ
2025-12-04 16:36:27
Монгол, Италийн аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан ашигтай хамтрах сууриа тавилаа
2025-12-04 16:32:23
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХЭД ЧИГЛЭСЭН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
2025-12-04 16:29:31
“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ- ТЕХНИКИЙН БОЛОН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ОЛОН УЛСЫН ХУРАЛ 2025”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2025-12-04 15:54:47
Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, бэлэн байдалтай танилцаж, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ
2025-09-26 10:08:19
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ХӨГЖЛИЙН ТӨВ СЭРГЭЭН ЗАСАХЫН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮНЭЭР ЭЛСЛЭЭ
2025-09-26 10:03:33
Дэнжийн мянга орчимд 93 МВт хийн дулааны станцын барилгын ажлыг ирэх онд эхлүүлнэ
2025-09-26 10:02:10