Үндсэн цэс
Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Ш.Адьшаа, Х.Болорчулуун, Ч.Ундрам нар нар "Ногоон хөгжлийн бодлогыг дэмжих" бүлэг байгуулжээ. Энэ талаарх албан бичгээ 2021 оны долдугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн байна. Уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, байгалийн нөөцийн хомсдлоос шалтгаалан дэлхийн улс орнууд байгалийн баялгийг үр ашигтай ашиглах, орчны бохирдол, доройтлоос сэргийлэх, ногоон эдийн засгийн тогтолцоог бий болгож хөгжүүлэхэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж, олон улсын эдийн засгийн харилцаанд үр ашиггай оролцох шинэ боломж бүрдүүлэхийг зорьж байгаа юм.
Монгол Улсын Их Хурал ногоон хөгжлийн бодлогын бичиг баримтыг 2014 онд баталсан. Тус бодлогын бичиг баримтад ногоон хөгжлийн үзэл санаанд тулгуурласан, иргэдийн оролцоог хангасан эдийн засгийн өсөлтийг бий болгосноор хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалан ирээдүй хойч үедээ өвлүүлж, үр өгөөжийг нь урт хугацаанд хүртэх боломжоор хангах нөхцөлийг бүрдүүлсэн хөгжингүй улс болох зорилгыг тодорхойлсон.
Иймд Монгол Улс нээлттэй, ардчилсан засаглалтай, төрийн бодлого нь тогтвортой хөгжилд хүрэх эрмэлзэлтэй байгааг бататгаж ногоон хөгжлийг дэмжсэн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хуулийн биелэлтэд хяналт тавих, Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг нэр бүхий гишүүдийн хамт "Ногоон хөгжлийн бодлогыг дэмжих бүлэг” байгуулан ажиллахаар болжээ.
| Улсын Их Хурлын гишүүд “Ногоон хөгжлийн бодлогыг дэмжих бүлэг” байгуулав |
Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана
2025-12-04 16:51:33
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ДЭД САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ТАВЬЖЭЭ
2025-12-04 16:43:23
Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна
2025-12-04 16:39:25
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгох саналыг хэлэлцлээ
2025-12-04 16:36:27
Монгол, Италийн аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан ашигтай хамтрах сууриа тавилаа
2025-12-04 16:32:23
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХЭД ЧИГЛЭСЭН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
2025-12-04 16:29:31
“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ- ТЕХНИКИЙН БОЛОН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ОЛОН УЛСЫН ХУРАЛ 2025”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2025-12-04 15:54:47
Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, бэлэн байдалтай танилцаж, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ
2025-09-26 10:08:19
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ХӨГЖЛИЙН ТӨВ СЭРГЭЭН ЗАСАХЫН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮНЭЭР ЭЛСЛЭЭ
2025-09-26 10:03:33
Дэнжийн мянга орчимд 93 МВт хийн дулааны станцын барилгын ажлыг ирэх онд эхлүүлнэ
2025-09-26 10:02:10