Үндсэн цэс
Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны анхны хурал боллоо. Уг хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж буй юм.
Улаанбаатар хотын төвлөрлийг зохицуулах нэгдсэн хөтөлбөрийг тус хорооны нарийн бичгийн дарга Б.Одсүрэн танилцууллаа. Тэрбээр “Дэлхийн томоохон хотуудын оргил цагт автозамын 20-23 км/цаг байдаг бол Улаанбаатарт найман км/цаг байна. Нэг ёсондоо, Улаанбаатар хамгийн түгжрэлтэй хотуудын нэг болжээ. Түгжрэлийг бууруулахын тулд автозамын сүлжээг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн шинэчлэл, хот төлөвлөлтийн болон хууль эрх зүйн зохицуулалтыг хийх шаардлага үүссэн” гэлээ. Нийслэлд 350 мянган автомашин хөдөлгөөнд оролцох автозамын даацтай юм байна. Хотын автозамын сүлжээг өргөтгөснөөр 600 орчим мянган машины даацтай болгох боломжтой. Үүний тулд уулзвар, нүхэн гарцыг олноор хийх шаардлагатайг Б.Одсүрэн мөн хэлж байв. Түүнчлэн таван жилийн өмнө нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо 60 хувьтай байсан бол өдгөө 40 хувь болж буурчээ. Ойрын гурван жилд 300 мянган автомашин хилээр орж ирэх тооцоо ч мөн гарсан байна. Иймд автомашины тоог бууруулахгүйгээр түгжрэл багасахгүй гэж ажлын хэсэг үзжээ. Мөн дагуул хотуудыг үе шаттай байгуулж, төвлөрлийг задлахгүй бол түгжрэл буурахгүй гэдгийг албаныхан хэлж байв.

Ажлын хэсгийн мэдээллийг сонссоны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ автозамын түгжрэл дан ганц Зам тээвэр хөгжлийн яамны асуудал биш болсон. Улаанбаатар хотод өнөөдөр 500 мянган автомашин хөдөлгөөнд оролцож байна. Үндсэндээ, 150 мянган автомашинаар автозамын даац хэтэрчихсэн. Жилд худалдаж авч байгаа автомашины тоо 80-90 мянга. Түгжрэл ярвигтай асуудал болсон гээд ажлын хэсгийнхэнд хэд хэдэн асуудлыг судалж, танилцуулах үүрэг өглөө. Тодруулбал:
| Түгжрэлийг бууруулах шийдэл танилцуулахыг үүрэг болголоо |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23