Үндсэн цэс
Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэн баталсан.
Хууль батлагдсанаар импортоор оруулж байгаа болон дотоодод борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг нэмэгдсэн өртгийн албан татвараас 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл чөлөөлөх, мөн импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодист ногдуулах гаалийн албан татварыг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл 100 хувь хөнгөлнө.
Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийн үед татвараас чөлөөлөх, татварын хөнгөлөлт үзүүлэх барааны жагсаалтад хүлэмжийн аж ахуйг нэмж тусгасан болно.
Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хууль 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл хэрэгжинэ.
| Инфографик: Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн танилцуулга |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23