АН-ын бүлэг Хөрөнгө оруулалтын тухай болон Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийг дэмжив

УИХ дахь Ардчилсан намын бүлэг /2021.10.04/ даваа гаригийн ээлжит хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж дэмжлээ. Хуулийн төслийг төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар танилцууллаа. Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хууль 1995 онд анх батлагдсан. Бизнесийн байгууллагуудын өнөөгийн шаардлага, эрх ашгийг бүрэн хамгаалж чаддаггүй. Танхим нэртэй 60 гаруй ТББ байгууллага байгаа ч яг аль нь хувийн хэвшлээ бүрэн төлөөлөх нь тодорхойгүй гэх мэт олон асуудалтай. Цар тахлын дараа эдийн засгийн супер цикл эхлэхэд хувийн хэвшил зохион байгуулалтад орж бэлэн байх шаардлагатай. Тиймээс шинэ нөхцөлд тохируулан хуулиа яаралтай өөрчлөх хэрэгтэй гэдгийг хууль санаачлагч хэлэв.

 


АН-ын бүлэг Хөрөнгө оруулалтын тухай болон Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийг дэмжив
2021-10-04 13:11:49
Шинэ мэдээ
Санал асуулга