Үндсэн цэс
НЗДТГ-ын Цэргийн штабын батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер, хурандаа М.Мөнгөнтулгаас тун удахгүй эхлэх цэрэг татлагын талаар тодрууллаа.
-2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага хэзээнээс эхлэх вэ?
-Нийслэлийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар ээлжийн буюу намрын цэрэг татлага 2021 оны аравдугаар сарын 21-24-ний өдрүүдэд явагдахаар Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Үүний дагуу дүүргүүдэд цэрэг татлагын бэлтгэлийг хангах ажлыг зохион байгуулж, бэлтгэл 90 хувьтай байна.
2020 оны хоёрдугаар ээлжээр цэргийн албанд татагдаж, цэргийн албаа хаасан цэрэг дайчид маань өнөөдрөөс эхлэн халагдаж байгаа.
-Энэ удаагийн цэрэг татлагын онцлог юу вэ?
-Энэ удаагийн цэрэг татлага ихээхэн онцлогтой. Учир нь дэлхий нийтийг хамарсан цар тахал, коронавирусийн халдварын улмаас 2021 оны нэгдүгээр ээлж буюу хаврын цэрэг татлага явагдаагүй. Дэлхий нийт, улс орны хэмжээнд халдвар тархсан ийм нөхцөлд цэрэг татлагыг зохион байгуулахын тулд нэлээд олон ажлыг өвөрмөц байдлаар зохион байгуулна. Есөн дүүргийн цэрэг татлагын товчооны байранд цэргийн зарлан дуудах авсан иргэд биечлэн очих ёстой. Ингэхдээ нарийн зохион байгуулалттайгаар, халдвар хамгааллын дэглэмийг барьж, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэр, зөвлөмжийн хүрээнд бүртгэх юм.
-Оюутнууд цэрэг татлагад хэрхэн хамрагдах вэ. Оюутнууд суралцаж байхдаа хугацаат цэргийн албанаас чөлөөлөгддөг гэсэн ойлголт түгээмэл байгаа нь зөв үү?
-Хуучин бол Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хуулиар их дээд сургууль, коллеж, МСҮТ-д суралцаж буй оюутнуудыг суралцаж байх хугацаанд нь цэргийн албанаас түр чөлөөлдөг байсан. Одоо бол энэ заалт хүчингүй. Хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар оюутныг чөлөөл гэсэн заалт байхгүй. Тиймээс оюутнууд зарлан дуудах бичгийн дагуу цэрэг татлагад хамрагдах ёстой. Цэргийн татлагын байрандаа очиж, эрүүл мэндийн үзлэгээр орох юм. Харин гадаадад суралцахаар болсон, гадаад руу явах, эсвэл өвчтэй, ар гэрийн гачигдалтай, албан томилолтын улмаас цэрэг татлагын өдөр эзгүй байх иргэдийг цэрэг татлагын байранд урьдчилсан байдлаар хүлээн авч, уулзаж байгаа.
-“Оюутан цэрэг” хөтөлбөр цаашид үргэлжлэх үү?
-“Оюутан цэрэг” хөтөлбөр цар тахлын улмаас хойшлогдсон. Цаашид үргэлжлүүлэх эсэхийг Засгийн газраас шийдвэрлэнэ. Одоогоор энэ тухай ямар нэгэн тогтоол шийдвэр гараагүй.
| Нийслэлийн хэмжээнд хоёрдугаар ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 21-24-ний хооронд явагдана |
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
2025-12-12 12:12:06
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2025-12-12 12:10:51
Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана
2025-12-12 12:07:59
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа
2025-12-12 12:06:03
Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна
2025-12-12 12:04:11
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ
2025-12-11 14:21:16
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн болж байна
2025-12-11 14:18:12
2025-12-11 14:05:56
Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна
2025-12-11 14:04:38
Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна
2025-12-11 14:01:49