Үндсэн цэс
Нээлттэй Засгийн Түншлэлийн хүрээнд Монгол Улсын 2021-2023 онд хэрэгжүүлэх “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө-IV” төслийг боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит хурал 2021 оныаравдугаар сарын 18-нд боллоо.
Нээлттэй Засгийн Түншлэл (НЗТ) нь төрийн ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, авлигаас ангид, иргэний нийгэм, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, тэгш хүртээмжийг сайжруулах зорилгоор иргэн, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн санал санаачлага, бодлого, оролцоог бий болгож улмаар хэрэгжилтэд хяналт тавих зорилготой олон улсын түншлэл юм.
Монгол Улсын хувьд дэлхийн 78 улс нэгдсэн НЗТ-д 2013 онд гишүүнээр элссэн бөгөөд өнгөрсөн хугацаанд гурван удаагийн үндэсний төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэн ажиллаж байна.
Төлөвлөгөөний төслийг боловсруулж, танилцуулах дэд ажлын хэсгийн даргаар Ерөнхий сайдын зөвлөх, хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа, дэд даргаар “Гэрэлт гариг” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал А.Баянмөнх ажиллаж байгаа бөгөөд гишүүдэд иргэн, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, төрийн 20 гаруй төлөөлөл бүхий иргэн сайн дурын үндсэн дээр нэгдэн ажиллаж байна.
2021-2023 онд хэрэгжүүлэх “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө-IV”-ийг боловсруулахаар оролцогч талууд салбар тус бүрийн гурван удаагийн хурлыг өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа.

Төрийн 35 байгууллагын төлөөлөл, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын гишүүн аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын 30 гаруй төлөөлөл, мөн иргэн, төрийн бус байгууллагын 170 орчим иргэний оролцоотойгоор эхний санал, хүсэлтийг авч НЗТ-ийн шалгуураар дахин үнэлэн эрэмбэлэх ажлыг ажлын хэсэг гүйцэтгэж байна.
| “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө-IV” төслийг боловсруулна |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23