Үндсэн цэс
Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-аас “Цар тахлыг хохирол багатай даван туулах арга зүй” сэдэвт онол, практикийн бага хурлыг анх удаа зохион байгууллаа. Тус хуралд нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын улаан бүсэд ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, удирдах ажилтнууд оролцож “Эмчилгээний чанар нь эмчийн эмнэл зүйн ур чадвараас, эмнэл зүйн ур чадвар нь судлаач эмчээс” гэсэн уриан дор өөрсдийн судалгаа, илтгэлийг танилцуулсан юм. Цар тахалтай тэмцэж буй өнөө үед эмчилгээний шинэлэг арга зүй, тэргүүн туршлагаа хуваалцах, түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэхэд энэхүү хурал чиглэсэн. Иймээс ч НЭМГ-ын харьяа 29 эрүүл мэндийн байгууллага, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлэг, Улсын клиникийн хоёрдугаар төв эмнэлэг, Монгол-Япон сургалтын эмнэлэг, АШУҮИС, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, “Эм холбоо” ТББ оролцлоо.
Анхдугаар бага хурлаар дамжуулан “Ковид-19” халдварт өвчний эмчилгээний арга зүйг боловсронгуй болгон хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, улаан бүсэд ажиллаж буй эмч нар харилцан туршлага солилцох нөхцөлийг бүрдүүлэх нь ажлын байрандаа хөгжих нэг арга болж байгаа төдийгүй тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэж, дархлаажуулалт болон өвөрмөц эмчилгээний чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулах юм гэдэгтэй оролцогчид санал нэгдэв.

Мөн эмнэл зүйд суурилсан судалгаа, лабораторийн судалгаа, дархлаажуулалтын судалгаа, эмийн ханган нийлүүлэлт, эрэлт судалгаа зэрэг нийт 31 илтгэл тавьсан юм. Тухайлбал, “Ковид-19” халдварын үеийн амбулаторийн тусламж үйлчилгээ, хүнд болон нэн хүнд өвчтөнд үзүүлж буй эмнэл зүйн тусламж, халдварын дараах хүндрэл, гэрийн эмчилгээний хяналтын үр дүн, халдвар илрүүлэх шинжилгээнд ашиглаж буй оношлуур, түргэвчилсэн тестийн үр дүнгийн харьцуулалт, эмч, эмнэлгийн ажилтнуудын өвчлөл, дархлаажуулалтын үр дүнгийн талаарх судалгаа, шинжилгээгээ танилцуулсан. Түүнчлэн халдварын үеийн хүн амын сэтгэцийн тулгамдсан асуудал, иргэдийн хандлага, өвчний урьдчилан сэргийлэлт, хэвтэн эмчлүүлэгчдийн тархвар зүйн байдал, сэргээн засах эмчилгээ, жирэмсэн эмэгтэйчүүдийн эмчилгээ, оношилгоонд түлхүү анхаарч, бодит нөхцөл байдалд тулгуурласан судалгаа, шинжилгээг танилцуулж, харилцан туршлага солилцсон чухал арга хэмжээ боллоо.
| Эмч нар цар тахлын эмчилгээний арга зүй, туршлагаа хуваалцлаа |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23