Үндсэн цэс
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газраас явган хүний зам хааж хашаа татсан барилгын компанид шаардлага хүргүүлж, хашааг татуулахаар болов. Тодруулбал, Төв шуудангийн урд барилга барьж буй “Улаанбаатар пропертиз” компанид нийтийн эдэлбэр газарт барьсан түр хашаагаа нэг хоногийн дотор татах шаардлагыг хүргүүлсэн юм. Энэ үеэр Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Н.Тамир “Улаанбаатар пропертиз” компанид бид өмнө нь дөрөв, зургаадугаар сард шаардлага хүргүүлж байсан. Одоогийн энэ хашаа стандартын шаардлага хангахгүй, орчны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөр байсан юм. Иймд шаардлага хүргүүлж, тухайн компани шинээр хашаа барьсан. Ингэхдээ хашаагаа нийтийн эдэлбэр газарт хэтрүүлэн барьсан байна. Тухайн байгууллагад албан шаардлага хүргүүлж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна” хэмээсэн.

НМХГ-ын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б. Отгонцэнгэл “НИТХ-ын тогтоолоор баталсан нийслэлд хашаа, хайс барих, буулгах журам бий. Энэ журмын дагуу тухайн барилгын компани Хот байгуулалт, хөгжлийн газраас аюулгүй байдлын болон барилгын түр хашаа барих зөвшөөрөл авах ёстой. Тухайн аж ахуйн нэгж зөвшөөрөл аваагүй. Иймээс Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас шаардах хуудас хүргүүлэн, хэрэв зөрчлөө арилгахгүй бол торгуулийн арга хэмжээ авч, мөн газрыг албадан чөлөөлж болно” гэлээ.
“Улаанбаатар пропертиз” компанийн хувьд маргааш буюу аравдугаар сарын 26-ны 12:00 цаг гэхэд түр барьсан хашаагаа татахаа мэдэгдэв.
Энэ үеэр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Гал нийслэлийн 1500 орчим байршилд зөрчил арилгах арга хэмжээ авсан гэдгээ онцолж байлаа. Өөрөөр хэлбэл, газрын зөрчил арилгах ажил 2021 оны байдлаар 97.8 хувьтай гүйцэтгэлтэй ажиллаж байна.
| “Улаанбаатар пропертиз” компанид нийтийн эдэлбэр газарт барьсан түр хашаагаа татах шаардлага хүргүүлэв |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23