“Хүүхдийн төлөө фонд” ТББ-ын дансанд цугларсан мөнгийг Хүүхдийн төлөө сангийн дансанд албан ёсоор хүлээж авсан тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлжээ. Түүний бичсэнээр 2’051’172’968 төгрөг “Хүүхдийн төлөө сан” Засгийн газрын тусгай сангийн дансанд шилжин орж ирсэн байна.
“Хүүхдийн төлөө фонд” ТББ нь цаашид үйл ажиллагаа явуулахгүй бөгөөд “Хүүхдийн төлөө сан”-д бүх хандив, амлалтыг ийнхүү шилжүүлж байгаа ажээ. Уг сангийн хөрөнгийн зарцуулалт нь батлагдсан хууль, тогтоомжийн дагуу зарцуулалт хийгдэх юм байна. Хуульд заасны дагуу Хүүхдийн төлөө сангийн мөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, олон улс, тив дэлхийн соёл урлаг, спортын уралдаан, наадамд амжилт гаргасан хүүхдүүдийг урамшуулах болон олон улсын наадам, тэмцээнд оролцох бэлтгэл хангаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх чиглэлд зарцуулах юм.
“Хүүхдийн төлөө фонд” ТББ-ын дансанд цугларсан мөнгийг Хүүхдийн төлөө санд албан ёсоор хүлээж авчээ |
|