Үндсэн цэс
Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны баруун талд барьж буй барилгын хашаа явган хүний зорчих хэсэг рүү түрж орсон гэх гомдол иргэнээс холбогдох байгууллагад ирсэн. Уг гомдлын дагуу Хот байгуулалт, хөгжлийн газраас барилга барьж буй “Бумбын шовх” ХХК-д нэг хоногийн дотор хашаагаа эргүүлэн татах шаардах хуудсыг хүргүүллээ. Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Н.Тамир “Иргэнээс ирсэн мэдэгдлийн дагуу уг компанид Нийслэлийн Ерөнхий архитекторын шаардах хуудсыг хүргүүллээ. Шаардах хуудсанд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, аюулгүйн бэхэлгээ хийх шаардлагыг тавьсан” гэв.

“Бумбын шовх” ХХК нь 2020 онд Глобал таун барихаар барилгын ажлын зөвшөөрөл авчээ. Тус компани барилгын хашаагаа явган хүний зорчих хэсэг рүү давуулан бариад удаагүй байсан бөгөөд өнөөдөртөө багтаан хашаагаа эргүүлэн татахаа мэдэгдсэн юм.
Хот байгуулалт, хөгжлийн газар иргэдээс ирсэн гомдол, мэдээллийг тухай бүрд нь шийдвэрлэхээр ажиллаж байна.
| “Бумбын шовх” ХХК-д нэг хоногийн дотор хашаагаа эргүүлэн татах шаардах хуудсыг хүргүүллээ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23