Үндсэн цэс
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НЗДТГ-тай хамтран нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт ойг тохиолдуулан жил бүр зохион байгуулдаг “Нийслэл хотын шилдэг гэр бүлийг алдаршуулах” ёслол боллоо. Ёслолын үеэр нийслэлийн Хүмүүнлэг, Оюунлаг, Бүтээлч, Спортлог, Өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч гэсэн таван номинацид шалгарсан 11 гэр бүлийг олон нийтэд алдаршуулан, хүндэтгэл үзүүлэв. Шагналыг НЗДТГ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий нар гардууллаа.

“Оюунлаг гэр бүл” номинацид Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Баавгайхүүгийн Насанбат, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны иргэн Дангаасүрэнгийн Хосбаярын гэр бүл шалгарсан бол “Хүмүүнлэг гэр бүл” номинацид Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны иргэн Рэнцэнбалын Цэндпүрэв, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Ганбаатарын Банзрагчийн гэр бүл шалгарав.
“Бүтээлч гэр бүл” номинацид Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны иргэн Сэвээхүүгийн Жаргалсайхан, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэн Ухнаагийн Мижиддорж, Багахангай дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Авирмэдийн Цэрэндагва нарын гэр бүл тодров. “Өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч гэр бүл”-ээр Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны иргэн Цэенийн Цэрэндорж, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны иргэн Одхүүгийн Дуламдорж нарын гэр бүл шалгарсан бол Налайх дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Арилдын Баянмөнх, Чингэлтэй дүүргийн зургаадугаар хорооны иргэн Очирбатын Цэгмид нарын гэр бүл “Спортлог гэр бүл”-ээр тус тус шалгарав.
Ёслолын үеэр НЗДТГ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү “Шилдэг гэр бүлийн амжилтыг алдаршуулж, олон нийтэд түгээснээр олон гэр бүл, тэр тусмаа шинэ залуу гэр бүлүүд үлгэр жишээ авах, суралцах ач холбогдолтой. Түүнчлэн чадварлаг, эвсэг, хүмүүнлэг гэр бүлийн тоогоор нийслэл хотын өнгө төрх тодорхойлогдоно” гэдгийг онцолж байлаа.
| Нийслэлийн шилдэг гэр бүлийг алдаршууллаа |
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна
2026-02-02 11:32:09
Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ
2026-02-02 11:29:40
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2026-02-02 11:22:45
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ
2026-02-02 11:19:03
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийг олон улсын нийтийн номын санд тавигдаж буй стандартын дагуу барьж байна
2026-02-02 11:16:31
УИХ-ын дарга Н.Учрал: Хөдөлмөрлөж байгаа хүн бүрт дарамт биш боломж олгож, төр нөлөөллөө багасгаж чөлөөлье!
2026-02-02 11:15:10
2026-02-02 11:13:19
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
2026-01-15 10:59:00
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ГУРВАН ТАЛТ 2026-2028 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2026-01-15 10:55:43
Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлнэ
2026-01-15 10:51:52