Үндсэн цэс
Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр, Герман Улсын Элчин сайдын яамны хойно барьж буй барилгын хашаа явган хүний зорчих хэсэг рүү түрж орж, нийтийн эрх ашигт харшилсан тул Хот байгуулалт, хөгжлийн газраас барилга барьж буй “Билгүүн Монгол Констракшн” ХХК-д нэг хоногийн дотор хашаагаа эргүүлэн татах шаардах хуудсыг хүргүүллээ. Энэ талаарх гомдол иргэдээс удаа дараа ирсэн байна.

Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ардабек “Түр хашааг 24 цагийн хугацаанд өөрийн эзэмшил рүү татаж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, явган хүний замын эвдэрсэн хэсгийг засахыг албан ёсоор даалгалаа. Шаардлагыг хугацаандаа биелүүлэхгүй бол холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагад албан бичиг хүргүүлэн арга хэмжээ авна” гэв.
“Билгүүн Монгол Констракшн” ХХК нь барилгын түр хашааг эзэмшил газраасаа 3-4 метр хэтрүүлж барьжээ. Хот байгуулалт, хөгжлийн газарт хандан иргэдээс олон төрлийн гомдол, мэдээлэл ирдэг бөгөөд тэдгээрийн дотор хувийн компаниуд барилгын ажил хийхдээ нийтийн эзэмшлийн зам талбайг хашиж, явган хүн зорчих хэсгийг хаасан тухай гомдол цөөнгүй байдаг аж. Иргэдийн гомдлыг тухай бүрд нь шийдвэрлэхээр ажиллаж байна.
| "Билгүүн Монгол Констракшн” ХХК-д нэг хоногийн дотор хашаагаа эргүүлэн татах шаардах хуудсыг хүргүүллээ |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43